ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ


11-р сарын 23
16 цаг 58 минут

Монгол Улсын иргэд "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан дайнд дайчлагдах тохиолдол гарч байгааг Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2026.11.23/  мэдээллээ. Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээлэл өгөхдөө "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэдэг зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн нь олон нийтийн сүлжээнд байршуулсан. Тухайн иргэний ар гэрийнхэн өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн.

Үндсэндээ Монгол Улсын иргэн бол  хэлний бэрхшээлээс үүдэн залилан луйврын шинжтэй гэрээнд санамсаргүйгээр гарын үсэг зурсан байна.

Иргэнээ татан авахаар ОХУ-д хандсан. Ийм процесс нь өдөр хоногоор хэмжигддэг учраас ОХУ дахь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд шууд хандах алхмыг хийж байна. Энэ ганц тохиолдол биш. Өмнө нь бас ийм тохиолдол гарч байсан, цаашдаа ч дахин гарах эрсдэлтэй байна. ОХУ-д цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурж, оролцсон 10 орчим Монгол Улсын иргэн байна. Гадаад харилцааны яамнаас зарим иргэдтэй  холбогдож, хэлний бэрхшээлээс үүдэн гадны хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар ихэнх иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авсан.

Иргэдэд өндөр цалинтай тогооч, тээврийн жолоочийн ажил амалсан зар мэдээний дагуу бүртгүүлж, хил давах тохиолдол гарч байна. Үүнийг таслан зогсоох чиглэлээр өнгөрсөн хугацаанд тодорхой арга хэмжээг авч, сэрэмжлүүлэг мэдээллийг гаргасан. Мөн зарим иргэдийг нутаг буцаах арга хэмжээг авсан.

Ер нь "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэдэг нэрийн дор залилан луйварын шинжтэй, цэргийн тусгай ажиллагаанд татан оруулж байна гэдэг асуудал өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан. Гадаад харилцааны яамнаас энэ асуудлаар тодорхой мэдээллийг авч, 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр албан ёсоор сэрэмжлүүлэг мэдээллийг түгээсэн. Тодруулбал, ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын нийгмийн сүлжээн дэх хуудас болон ГХЯ-ны Консулын газрын вэб сайтаар дамжуулан нийтэлсэн. Тухайн иргэний ар гэрийнхэнтэй ГХЯ-наас тогтмол холбоотой байна. Бид аль болох богино хугацаанд асуудлыг шийдэхээр ажиллаж байна. ГХЯ-ны чухал чиг үүрэг бол хилийн чанад дахь иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах байдаг" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална4 минут 51 секундын өмнөӨвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана5 минут 53 секундын өмнөОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэнийг буцаах хүсэлт тавьжээ6 минут 23 секундын өмнөТөрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа7 минут 11 секундын өмнө"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг Лхагва гаригт нээнэ9 минут 6 секундын өмнөХоногт угаарын хийн хордлогын дуудлага, мэдээлэл 81 удаа бүртгэгджээ9 минут 31 секундын өмнөНэр дэвших горилогчдод хатуу сануулга өгчээ10 минут 17 секундын өмнөОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ10 минут 53 секундын өмнөСургууль бүр өндөр хурдны интернэттэй болох боломж бүрдэв14 минут 15 секундын өмнөХятад: Хүүхэд болон ахмадын халамжийн байгууллагуудыг шинэчилнэ3 цаг 16 минутын өмнөНийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.