Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв


11-р сарын 20
15 цаг 51 минут
Брюссель дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас Бельгийн хаант улсад ажиллаж амьдарч буй иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, ирэх даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 23-нд  Бельги улс даяар үндэсний хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдах тул монгол иргэдийг жагсаал, цуглаан болж буй газраас аль болох хол байж, олон хүнтэй газраар зорчихдоо бичиг баримт, эд зүйлсээ хамгаалах, эмх замбараагүй байдал, мөргөлдөөн үүссэн тохиолдолд тухайн газраас тайван, аюулгүй холдохыг анхааруулав. Европын Холбооны улс орнуудад 70 гаруй мянган монгол иргэн оршиж сууж буйн 2500 орчим нь тус улсад ажиллаж, амьдардаг гэх статистик бий.
 
Сэрэмжлүүлэгт:
 
-Жагсаал, цуглаан болж буй газар болон хүн олноор цугларсан бүсээс аль болох хол байх.
-Шаардлагагүй тохиолдолд жагсаалын бүс рүү очихгүй байх.
-Олон хүнтэй газарт эд зүйлс, гар утас, бичиг баримтаа сайтар хамгаалах.
-Цагдаа, онцгой байдлын байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх.
-Эмх замбараагүй байдал, мөргөлдөөн үүссэн тохиолдолд тухайн газраас тайван, аюулгүй холдох.
-Болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд өөрийгөө болон гэр бүлийнхнээ эрсдэлд оруулахгүй байхад анхаарах
-Мөн дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор одоогоор автобус, трамвай, метроны яг аль чиглэлүүдэд саатал гарах, хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа тул  Брюссель хот руу зорчих бол аялал, хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөх, боломжтой тохиолдолд өөр төрлийн тээврийн хэрэгсэл сонгох, ажил, хичээл болон бусад чухал уулзалтдаа эрт гарах, нийтийн тээврийн үйлчилгээний шинэ мэдээллийг тогтмол шалгахыг сануулжээ.
 
Мөн "STIB" байгууллагаас арваннэгдүгээр сарын 23-ны өглөөний 06:00 цагаас эхлэн "Facebook", "Instagram", "WhatsApp", албан ёсны аппликейшн, вэбсайт болон утсаар дамжуулан нийтийн тээврийн нөхцөл байдлын талаар цаг тухайд нь мэдээлнэ. Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөн, хувийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарах болно гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна6 минут 28 секундын өмнөБельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв7 минут 26 секундын өмнөЕрөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна8 минут 3 секундын өмнөДайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай9 минут 25 секундын өмнөМонгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ9 минут 54 секундын өмнөХөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 минут 23 секундын өмнөАвлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ10 минут 46 секундын өмнөБНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ11 минут 46 секундын өмнөНийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ1 цаг 17 минутын өмнөГар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай1 цаг 18 минутын өмнөШөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.