Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна


11-р сарын 20
15 цаг 51 минут

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр өнөөдөр /2026.11.20/ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.


-Сонгуулийг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө зарлана. Ирэх оны гуравдугаар сард  шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Ардчилсан нам дотоод сонгуулиа зарласан. Өнөөдөр Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Ганбат гэсэн гурван хүн бүртгүүллээ. МАН бол өчигдрөөс сонгуулийнхаа ажилд орчихсон нь тодорхой. Саяны үйлдэл бол дараагийн Ерөнхийлөгчийг МАН-аас сонгуулах улс төрийн алхам. Зарим нь асуудлаа үүрч гараад, залуучууд минь ялаарай гэдэг дүр зураг харагдаж байна. Ардчилсан нам ч бэлтгэлээ чамбайруулаад явна. Ерөнхийлөгчөөр сонгогдвол юу хийх вэ гэж байна. Хамгийн гол зүйл бол хуулийн байгууллага буюу мөрдөгчид гадны нөлөөгүй ажиллах ёстой. Мөрдөн байцаалтын нууц нэртэй 5, 10 жил явж байна. Дарга нарт хууль үйлчлэхгүй байна. Гэмт хэргийн мөрдлөг, ил тод, гадны нөлөөгүй улс байх тухай ярих хэрэгтэй. Сонгууль наашиллаа гээд Ардчилсан нам ялагдаж болохгүй. Авлигыг таслан зогсоохын төлөө  зайлшгүй ялах ёстой. Тэгэхгүй бол энэ авлигачид бүр галзуурна. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Н.Алтанхуяг дарга. Шүүх дээр байгаа асуудалд нь гадны нөлөө орвол хамгаална, шударга өрсөлдөнө.

Эхлээд Монгол Улс Ерөнхийлөгчийн сонгуулийг хулгай дээрэмгүй, мөнгө тараалтгүйгээр шударга явуулах ёстой. Сонгуулийг шударга зохион байгуулахгүйгээр ард нийтийн санал асуулга руу халтирч болохгүй. Санал асуулга бол тайван цагт хийдэг ажил. Одоо битүү хулгай дээрэм, үнийн өсөлт байна. Засгийн газар үнийн өсөлтөө бууруулах ажлаа хийх ёстой.

Намын дарга өчигдөр 4/11 дээр хэлсэн, Ерөнхийлөгчөөс буугаад зургаан жил улс төрийн үйл хэрэг эрхлэхийг хориглох, бүрэн эрхийнхээ хугацаанд намынхаа гишүүнчлэлийг сэргээхгүй байх хэрэгтэй гэж. Би үүнийг дэмжиж байгаа. Ер нь Ерөнхийлөгч бол манлайлагч. Манлайлагчаа зургаан жил хийгээд ажлаа хийгээд, тэтгэвэртээ гарах ёстой. Цаашид хуулийн байгууллагыг гадны нөлөөгүй ажиллах боломжийг бүрдүүлж чадвал хэрэгт холбогдсон нөхдүүд ордонд орж ирж суугаад байхгүй. Хоёрт, ашиг сонирхлын зөрчлийн хуулийн сонсголыг жил бүр хийх ёстой. Орлогоо нотолж, чадаагүй бол хөрөнгийг нь хурааж авах ёстой.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухайд ажлаа өгөөд зургаан жил болж байна. Эрх баригч нар хангалттай шалгасан. Гэмт хэрэгт холбогдсон байсан бол "шараад идчих" байлаа. Зүгээр барьцалдуудах улс төр хийж байна. Гэрээ хийгдэх үед ҮАБЗ-ийн дарга байсан нь тодорхой. Тэр утгаараа шалгалтад орох байх, шалгуулсны дараа үр дүнг нь зарлах биз. Би тэр хүнийг УИХ-ын гишүүний ажлаа өг гэж хэлэмгүй байна. Тойргийнх нь сонгогчдоос асуух ёстой.

Монгол Улсын  Ерөнхийлөгч 72 сарын хугацаатай сонгогддог. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ 66 сарын ард гарсан. Нэг үгээр бол, нийт 72 км гүйхээр байсан бол 66 км гүйгээд зогсож байна. Замынхаа 90 хувийг туулсан. Улстөрчид бүгд хугацаатай хугацаандаа албаа гүйцэтгээд буудаг ажил. Харин төрийнхөн бол хөдлөхгүй, мөрдөгч хийж байгаа залуучууд насан турш энэ ажлаа хийнэ.

Тийм учраас мөрдөх ажиллагаанд блокчэйн технологи ашиглах ёстой. Ингэж чадвал ямар нэг мөрдлөг замын дундуур хазайхаа болино. Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаа, АТГ, Нийслэлийн прокурорын ажилд яаралтай блокчэйн технологи нэтрүүлэх шаардлага тавина.

Мөн өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын хүрээнд өвлийн хүйтэн, хаврын хавсарганд хүүхдээр морь унуулахгүй гэдгийг би дэмжиж байгаа. Насны хязгаар тогтоож өгөх хэрэгтэй, дээшлүүлээд 16 хүргэж болно. Нэг талд малчин ард иргэд, Монголын өв соёл байна. Монголын соёл зундаа сайхан дэлгэр байхыг өөрөө уядаг хүний хувьд дэмжинэ. Би хавар морь уях дургүй.  Мориндоо ч, уяачдаа ч тааруухан. Цаг үеэ дагаад зун, намрын уралдаанаа аятайхан зохион байгуулаад явж байгаа нь зөв. Яг уяачдад морио уралдуулах хүсэлт байна. Үүнийг хүлээж авч байгаа гишүүдийн буруу биш. Гол нь шийдэл нь зөв байх хэрэгтэй. Түүнээс биш хаврын морин уралдааныг хориглолоо гээд, тэнд сумандаа хэдэн хүн уралдсаныг торгоод байх нь утгагүй. Өвөл жаахан хүүхдээр морь унуулна гэвэл бас өрөвдөлтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна6 минут 28 секундын өмнөБельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв7 минут 26 секундын өмнөЕрөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна8 минут 3 секундын өмнөДайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай9 минут 25 секундын өмнөМонгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ9 минут 54 секундын өмнөХөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 минут 23 секундын өмнөАвлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ10 минут 46 секундын өмнөБНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ11 минут 46 секундын өмнөНийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ1 цаг 17 минутын өмнөГар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай1 цаг 18 минутын өмнөШөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.