Дайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай


11-р сарын 20
15 цаг 49 минут

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:
- Бид улсын төсвөө батлахаас өмнө мөнгөний бодлогоо батлах ёстой. Гэтэл эсрэгээрээ яваад байна. Нягт уялдаатай байх ёстой. Ер нь ЗГ-аас өргөн барьсан улсын төсвийг бараг хэлэлцэлгүй, Оюу толгойн 3 их наяд төгрөгийг тойрч ярьж байгаад л баталчихсан. УИХ-ын гишүүдэд тойргоо услах төсвийг нь тавьж өгсөн тул бүгд амаа үдүүлж, гуяа алгадаад төсвөө нэмэгдүүлснийг баталсан. Үүний үр дүнд Монголбанкийг инфляцыг 6 хувьд бариарай гэж хэлэх эрх УИХ-ын гишүүдэд байхгүй. Төсвийг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлчихээд яаж 6 хувьд барь, хэрэглээний үнийн өсөлтийг барь гээд байгаа юм бэ. Өмнөх оны төсвөөс 33 хувиар нэмэгдэж байгаа шүү. Дайн хийж байгаа улсын төсөв 33 хувиар нэмэгдээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай. Авлигажсан төсөв ийм хортой. Төсөв баталсан гишүүд ээ, та нар ирэх 2027 онд Монголбанкийг инфляцыг тэдэн хувьд барь гэж хэлэх эрх үлдээгүй шүү. 2024 онд анхны 126 гишүүнтэй хуралдаж байхад алдагдалгүй төсөв баталдаг УИХ болъё гээгүй бил үү. Зарчим чинь Засгийн газар болгон дээр өөрчлөгддөг юм уу? Бид үргэлж 100 сая тонн нүүрс экспортолж чадах уу, 80 болбол яах вэ. Манай улсын төсөв өрхийн санхүүгээс ч долоон дор байна. Тиймээс цаашдаа УИХ, ЗГ, Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээ бүр болих хэрэгтэй. Сүүлдээ Улсын төсөв, Монголбанкны төсөв, Төрийн өмчит компаниудын төсөв гэж гурван төсөв бий болсон. Тэгээд үр дүнг бид хэнээс, юу хүсэх юм бэ? Гишүүд нь төсөвтөө хяналт тавьж ажиллаач. Төсөв бүр дээр амаа үдүүлчихсэн. Хойноос нь ухаантай юм яриад байх юм. 2027 онд битгий ийм юм яриарай хэмээн ширүүхэн үг хэллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна6 минут 27 секундын өмнөБельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв7 минут 25 секундын өмнөЕрөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна8 минут 2 секундын өмнөДайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай9 минут 24 секундын өмнөМонгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ9 минут 53 секундын өмнөХөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 минут 22 секундын өмнөАвлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ10 минут 45 секундын өмнөБНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ11 минут 45 секундын өмнөНийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ1 цаг 17 минутын өмнөГар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай1 цаг 18 минутын өмнөШөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.