Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны 11:42:41 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд одоогоор хохирол учраагүй гэж холбогдох байгууллагуудаас мэдээлсэн байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан аймгийн Засаг дарга, Бүрэнтогтох сумын төрийн захиргааны холбогдох ажилтнууд болон иргэдээс асуумж авахад ийм мэдээлэл өгчээ.
Газар хөдлөлтийн төв нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвөөс баруун зүгт 12 км, Мөрөн сумын төвөөс урд зүгт 34 км, Бүрэнтогтох сумын төвөөс зүүн урд зүгт 49 км зайд байжээ.
Газар хөдлөлтийн төвийн газар зүйн солбицол 49.32 өргөрөг, 100.10 уртраг байна.

Сэтгэгдэл бичих