БНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ


11-р сарын 20
15 цаг 47 минут

БНСУ-ын энэ жилийн хуулийн сургуулийн элсэлтийн шалгалт болох LEET-д (Legal Education Eligibility Test) нэгэн оюутан бүтэн оноо авч олны анхаарлыг татсан.

Гэвч удалгүй түүнийг шалгалтад хиймэл оюун ухаан ашиглан хуурсан байж болзошгүй гэх хардлага гарсан ба тэрбээр өчигдөр амиа алдсан байдалтай олджээ. Уг оюутныг И Жин Ү гэх ба тэрээр Сөүлийн Үндэсний Их Сургуулийн шүдний эмчийн ангид суралцдаг байв.

Түүнийг өчигдөр 13:00 цагийн орчимд Сөүлийн зүүн хэсэгт байрлах Чонхо өртөөний ойролцоох дэн буудалд амиа алдсан байдалтай олжээ.Одоогоор цагдаагийн байгууллага уг хэргийг амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байна.

И Жин Ү тухайн өдөр их сургуулийн элсэлтийн шалгалтын бодлогуудыг шууд дамжуулалтаар бодож, өөрийн чадвараа нотлон, хардлагыг няцаахаар төлөвлөсөн байжээ. Гэвч тэрээр товлосон шууд нэвтрүүлэгтээ ирээгүй байна.

Тэрээр лхагва гарагийн орой "Би олон нийтийн өмнө шалгалт өгч, өөрийн чадвараа харуулан эдгээр хардлагыг эцэслэнэ” гэж байжээ.

Сурагч байхдаа муу сурлагатай байсан ч шилдэг оюутан болсон түүх

И Жин Үгийн амжилтын түүх олон хүнийг гайхшруулж байв.Тэрээр 2011 онд ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа сургуулиа орхисон байна. Дараа нь ахлах сургуулийн боловсрол эзэмшсэнтэй дүйцэх шалгалт өгч тэнцээд, 2012 онд анх удаа шалгалт өгчээ.

Тухайн үед тэрээр:

  • Солонгос хэлээр 6-р түвшин
  • Англи хэлээр 8-р түвшин авсан байна.
Өмнөд Солонгосын үнэлгээний системд 1 нь хамгийн өндөр, 9 нь хамгийн доод үнэлгээ юм.

Харин 2017 онд дахин шалгалт өгөхдөө:

  • Солонгос хэлээр 7,
  • Математикаар 1,
  • Англи хэлээр 4 үнэлгээ авчээ.

2023 он гэхэд түүний дүн мэдэгдэхүйц сайжирч үндсэн хичээлүүдээрээ 1-2-р түвшний үнэлгээ авч эхэлсэн байна. Улмаар 2025 оны шалгалтад ердөө нэг асуултад алдсанаар бүх хичээлдээ 1-р түвшний үнэлгээ авч, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн шүдний эмчийн ангид элсэн оржээ.

Хууран мэхэлсэн гэх хардлага хэрхэн гарсан бэ?

И Жин Ү аравдугаар сарын 6-нд нэгэн контент бүтээгчийн цахим сувагт оролцох үеэрээ шалгалтынхаа материалыг олон нийтэд үзүүлжээ. Үзэгчид хэд хэдэн хачирхалтай зүйл анзаарсан байна.

Нэгдүгээрт, шалгалтын дэвтэр нь бараг ямар ч тэмдэглэгээгүй, доогуур зураагүй, цэвэрхэн байсан нь хачирхалтай санагджээ.

Хоёрдугаарт, тэрээр 25-29 дүгээр асуултын хариултуудаа зассан байв. Анхны бөглөсөн хариултууд нь 24-28 дугаар асуултын зөв хариулттай яг таарч байжээ.

Энэ нь хиймэл оюун ухаанаас хариулт хуулж байхдаа нэг мөрөөр зөрүүлэн бөглөсөн байж болзошгүй гэх хардлагыг нэмэв. Удалгүй нийгмийн эргэлзээ түүний өнгөрсөн амжилтууд руу ч чиглэжээ.

Түүний цахим орчинд нийтэлсэн 2012, 2017, 2023, 2025 оны шалгалтын дүнгийн хуудсууд бүгд одоогийн нэрээр нь гарсан байв.

Хууран мэхэлсэн гэх асуудал удалгүй түүний өнгөрсөн гэмт хэргийн бүртгэлтэй холбогдон томоохон дуулиан болж хувирсан байна.

2022 оны нэгдүгээр сард Инчеоны шүүх түүнийг машин эргэх үед зориуд дугуйгаа мөргүүлж, жолооч нараас мөнгө нэхэмжилдэг байсан хэрэгт буруутгажээ.

Эх сурвалж: The Korean Herald

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна6 минут 26 секундын өмнөБельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв7 минут 24 секундын өмнөЕрөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна8 минут 1 секундын өмнөДайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай9 минут 23 секундын өмнөМонгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ9 минут 52 секундын өмнөХөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 минут 21 секундын өмнөАвлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ10 минут 44 секундын өмнөБНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ11 минут 44 секундын өмнөНийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ1 цаг 17 минутын өмнөГар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай1 цаг 18 минутын өмнөШөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.