М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа


11-р сарын 18
14 цаг 24 минут

БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанк М банкны хувьцаа эзэмших гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд КакаоБанк М банкны хувьцааны 15 хувийг эзэмших бөгөөд энэ нь зөвхөн хоёр улсын хоорондох хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй Монгол Улсын банк, санхүүгийн салбарт олон улсын технологи, инновац, дэлхийн тэргүүлэгч банкны сайн туршлагыг нэвтрүүлж, дижитал банкны хөгжлийг дараагийн шатанд гаргах чухал алхам болж байна.

КакаоБанк нь дэлхийн шилдэг 5 дижитал банкны нэг төдийгүй өдгөө 27 сая гаруй харилцагчтай, хөрөнгийн хэмжээ нь 60 тэрбум ам.доллар орчимд хүрсэн, БНСУ-ын хамгийн том бүрэн дижитал банк юм. КакаоБанк Зүүн өмнөд азийн орнуудтай стратегийн түншлэлээ өргөжүүлж, технологи, инновацын экосистемийг бий болгох зорилгоор Тайландын BankX, Индонезийн Superbank зэрэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд Төв Азид хийх тэлэлтийнхээ гол гүүр болгож Монгол Улсын цор ганц бүрэн дижитал М банкийг сонгон стратегийн түншлэл хийж байна. Энэ нь КакаоБанкны олон улсад хийсэн гурав дахь томоохон стратегийн түншлэл болж байна.

М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “М банк КакаоБанктай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр бидний хувьд урт хугацаанд илүү тогтвортой, найдвартай банк болж, санхүүгийн чадавхаа илүү бэхжүүлэхийн зэрэгцээ олон улсын зах зээл бидний урт хугацааны өсөлт, найдвартай үйл ажиллагаанд итгэж, стратегийн түвшинд үнэлж чадлаа гэж харж байна. Мөн Монгол Улсад иргэдэд зориулсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гаднын банк хувьцаа эзэмшигч болон орж ирж буй анхны тохиолдол болж байна. Цаашид ч бид олон улсын зах зээлд чиглэсэн хамтын ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, монголын банк санхүүгийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байх болно.” гэж хэлэв.

КакаоБанкны Гүйцэтгэх захирал Юн Хо Юнг “Бид монголын анхны бүрэн дижитал банк болох М банктай стратегийн түншлэл тогтоож, дэлхийн хэмжээнд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байгаадаа туйлын баяртай байна. Бид хоёр компанийн дижитал санхүүгийн чадавхыг нэгтгэснээр Солонгосын санхүүгийн салбарын /K-Finance/ давуу тал, олон улсын өрсөлдөх чадварыг харуулсан, дэлхийн зах зээлд танигдах шинэ боломжийг бий болгохыг зорьж байна.” гэж хэллээ.

БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк М банкны хувьцаа эзэмшигч болсноор олон улсын зах зээл, технологи, инновацын экосистемд нэгдэж, харилцаа холбоогоо тэлэх, иргэд, жижиг, дунд хувиараа бизнес эрхлэгчдэд илүү хүртээмжтэй, нээлттэй бүтээгдэхүүн үйлчилгээ, уян хатан нөхцөлийг санал болгох зэрэг иргэд болон бизнесийн харилцагчдад хил дамнасан олон боломж нээгдэх юм. Мөн КакаоБанк БНСУ-ын санхүүгийн хүртээмжийг дэмжих, ялангуяа дунд болон бага зээлийн түүхтэй, зээлийн түүхгүй харилцагчдад чиглэн хэрэгжүүлсэн өргөн хүрээний туршлагадаа үндэслэн зээлийн эрсдэлийн удирдлагын систем бүхий шинэлэг, уян хатан зээлийн онооны системийг нэвтрүүлж, хамтран ажиллахаар төлөвлөж байна.

КакаоБанкны талаар дэлгэрэнгүйг: Эндээс

М банкны талаар дэлгэрэнгүйг: Эндээс

Шинэ үеийн дижитал банканд нэгдэх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав5 минут 56 секундын өмнөМАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна7 минут 59 секундын өмнөХууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ8 минут 43 секундын өмнөМ банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа10 минут 12 секундын өмнөН.Учрал: Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлут сайдын өргөдлийг хараахан зөвшөөрөөгүй10 минут 51 секундын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ11 минут 58 секундын өмнөН.Учрал: Өнөө шөнө энгийн АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, еврог нь 1000 төгрөгөөр бууруулна13 минут 58 секундын өмнөЦ.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно15 минут 38 секундын өмнөГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО26 минут 20 секундын өмнөГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБ БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО27 минут 7 секундын өмнөАҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ3 цаг 4 минутын өмнөЗээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо11 сар 17. 14:48
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.