Ц.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно


11-р сарын 18
14 цаг 19 минут

Засгийн газрын өнөөдрийн (2026.11.18) хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Газар тариалангийн салбарт үүссэн хүндрэлийг даван гарч, хаврын тариалалтыг хугацаанд нь эхлүүлэх зорилгын хүрээнд тариаланчдын өмнө тулгамдаж байсан зээлийн асуудлыг шийдвэрлэлээ. 

910 иргэн, аж ахуйн нэгжид 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн зээлийг олголоо. 

Мөн 1245 иргэн, аж ахуйн нэгжид түлш, шатахууныг 3040 төгрөг буюу тухайн үеийн хамгийн бага ханшаар нийлүүлж ажилласны үр дүнд 1.4 сая тонн ургац хурааж авсан. 

574 мянган тонн үр тариа тариалсан байна. Үүнээс 520 орчим мянга нь улаанбуудай, 170 орчим мянга нь төмс, хүнсний ногоо эзэлж байна. Тэжээлийн ургамал 394 мянган тонн, тосны ургамал 57 мянган тонн гэсэн статистик үзүүлэлт байна. Үүний үр дүнд дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангах, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангах болон бусад хүнсний ногооны 80 орчим хувийг хангаж байна. 

Засгийн газар есдүгээр сарын 15-нд Төсвийн тодотголыг өргөн барьж, хүнсний бүтээгдэхүүний инфляцыг тогтворжуулах бодлого баримталсан. Дотооддоо үйлдвэрлэдэг зарим бараа бүтээгдэхүүний үнийг 2027 онд тогтворжуулах зорилгоор 120 орчим тэрбум төгрөгийн төсөв батлагдсан.

Төсвийн тодотголоор батлагдсан хөрөнгийг таван чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд:

  1. Улаанбуудайн стратегийн нөөцийг 100 мянган тоннд хүргэж, газар тариалан эрхлэгчдээс авъя. 
  2. Хүнсний ногооны нөөцийг дөрвөн төрөлд бүрдүүлье. 
  3. Гурилын үнийг тогтвортой байлгах зорилгоор гурилын үйлдвэрүүдэд улаанбуудай худалдаж авахад зориулж хөнгөлөлттэй зээл олгоё. 
  4. Хаврын тариалалтад шаардлагатай 5000 тонн шатахууныг нөөцлөх ажлыг эхлүүлнэ. 
  5. Улаанбаатар хотын махны хэрэгцээнд зориулж хүүгийн татаасны дэмжлэг үзүүлье гэсэн таван зорилтыг тавьсан. 

Өнөөдрийн хувьд газар тариалан эрхлэх, хүнсний нөөцөө бэлдэх холбоотой бүх бэлтгэлээ амжилттай хангасан. Ургасан бүх ургацаа цасанд даруулж, талбайд хаягдуулалгүй хурааж авч чадлаа. 

100 мянган тонн улаанбуудайг 420 иргэн, аж ахуйн нэгжээс авч, хадгалах агуулахууддаа хадгаллаа. 

Гурилын үйлдвэрүүдтэй уулзаж, гэрээгээр хөнгөлөлттэй зээл авбал гурилын үнэ дээр уян хатан байх зохицуулалт ярьж байна. 

Ирэх оны төсөвт батлагдсан арьс ширний урамшууллаас үхрийн арьсыг огт хаядаггүй байх тогтолцоог нэвтрүүлнэ. Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгодог тогтолцоог сэргээнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав5 минут 55 секундын өмнөМАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна7 минут 58 секундын өмнөХууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ8 минут 42 секундын өмнөМ банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа10 минут 11 секундын өмнөН.Учрал: Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлут сайдын өргөдлийг хараахан зөвшөөрөөгүй10 минут 50 секундын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ11 минут 57 секундын өмнөН.Учрал: Өнөө шөнө энгийн АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, еврог нь 1000 төгрөгөөр бууруулна13 минут 57 секундын өмнөЦ.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно15 минут 37 секундын өмнөГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО26 минут 19 секундын өмнөГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБ БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО27 минут 6 секундын өмнөАҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ3 цаг 4 минутын өмнөЗээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо11 сар 17. 14:48
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.