Э.Батшугар: Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ


11-р сарын 17
14 цаг 33 минут

Эрүүл мэндийн яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хүүхдийн хэл ярианы хэвийн хөгжлийг дэмжих, хэл ярианы хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, хэл заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг нар гарын үсэг зурсан бөгөөд хүүхдийн хэл ярианы хөгжлийг хамгаалах, дэмжих төрийн бодлогын хэрэгжилтийг уялдуулах, эрүүл мэнд болон хэлний бодлогын салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн хэл ярианы хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг хамтран судлах, хэл заслын мэргэжилтний хэрэгцээ, хүний нөөцийн төлөвлөлтийг боловсруулах, хэл засалч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм.

Түүнчлэн хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөгжлийн эрт илрүүлгийн тогтолцоонд хэл ярианы хөгжлийн үнэлгээг уялдуулан нэвтрүүлэх, хөгжлийн хоцрогдол, эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбон зуучлах тогтолцоог бүрдүүлэх боломжийг судална.

Мөн хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих, эх хэлний орчныг бэхжүүлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж боловсруулах, хэл заслын үйлчилгээний чиглэл, стандартыг боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хамтран ажиллана.

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжиж, хөгжлийн хоцрогдол, эрсдэлийг эрт илрүүлэн, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь хүүхдийн цаашдын хөгжил, суралцах чадвар, нийгмийн оролцоог дэмжих чухал ач холбогдолтой юм. Энэхүү санамж бичиг нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, эх хэлний орчныг цогцоор нь дэмжих салбар дундын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Галын аюулгүй байдлын дүгнэлтийг шуурхай гаргуулахаар хахууль өгсөн хэргийг прокурорт шилжүүлжээ3 минут 59 секундын өмнөИрэх пүрэв гарагт бүх нийтээр амарна4 минут 31 секундын өмнөGOOGLE-ийн шаардлага хангасан ухаалаг сургуулийн загварыг аймаг, дүүрэг бүрд нэвтрүүлнэ5 минут 50 секундын өмнөХиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ7 минут 52 секундын өмнөЭ.Батшугар: Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ9 минут 48 секундын өмнөХууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ10 минут 20 секундын өмнөУ.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ, шалгуулна11 минут 25 секундын өмнөХуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 сар 16. 16:28Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав11 сар 16. 16:26Туркийн “Silk and Cashmere” компани Монгол ноолуур худалдан авах сонирхол илэрхийлжээ11 сар 16. 16:26Нүүрс зөөж, гал түлэхгүй амьдрахын тулд эхлээд байшингаа дулаан алдагдалгүй болгох хэрэгтэй11 сар 16. 16:25Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 3D орчинд мэдээлж эхэллээ11 сар 16. 16:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.