У.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ, шалгуулна


11-р сарын 17
14 цаг 31 минут

Сүүлийн үед үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан, зарим гэмт бүлэглэлийн шинжтэй этгээдүүдээс эрээ цээргүй довтолгоо хийж, төрийн тэргүүн болон ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдлүүд гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Мөн Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол улс орны гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаатай шууд холбоотой асуудал. Хүнийг үндэслэлгүйгээр хамаагүй онц ноцтой гэмт хэрэгт холбон гүтгэж, доромжилж байна. Ингэж болдог юм уу?

Ерөнхийлөгч хүн бүх асуудалд оролцож, тухай бүрд нь хариу өгөөд байх боломжгүй. Монгол Улсад хүн биш, хууль засагладаг. Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа өгч, үнэн мөнийг тогтоолгох хэрэгтэй гэсэн байна. Би үүнтэй санал нэг байна.

Төрийн тэргүүний үүрэгт ажлаа өгч, үнэн худлыг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Би нэр төрөө сэргээнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн. Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөхийн төлөө ажилласан.

Би офицер хүн. Хулгай хийж, хуурч мэхэлж явсангүй. Энэ бол миний үндсэн зан чанар, хүмүүжил. Иймд шударга ёсыг тогтоож, үнэн мөнийг тогтоолгохын тулд үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө.

Би ард түмнээсээ, төр засгаасаа хулгай хийж үзээгүй. Харин хулгайд алдагдсан үйлдвэр, баялгийг эх орондоо буцаан авчрахын төлөө ажиллаж ирсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байсан гэдгээ хэлмээр байна.

Би үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, жирийн иргэн болно. Үүний дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж, бүх асуудлын талаар нээлттэй ярилцана. Надад хэлэх, тайлбарлах зүйл олон бий. Төрийн тэргүүний албан тушаал хашиж байгаа хүнд ярих, ярихгүй зүйл гэж байдаг. Харин ажлаа өгснийхөө дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Галын аюулгүй байдлын дүгнэлтийг шуурхай гаргуулахаар хахууль өгсөн хэргийг прокурорт шилжүүлжээ4 минутын өмнөИрэх пүрэв гарагт бүх нийтээр амарна4 минут 32 секундын өмнөGOOGLE-ийн шаардлага хангасан ухаалаг сургуулийн загварыг аймаг, дүүрэг бүрд нэвтрүүлнэ5 минут 51 секундын өмнөХиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ7 минут 53 секундын өмнөЭ.Батшугар: Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ9 минут 49 секундын өмнөХууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ10 минут 21 секундын өмнөУ.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ, шалгуулна11 минут 26 секундын өмнөХуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 сар 16. 16:28Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав11 сар 16. 16:26Туркийн “Silk and Cashmere” компани Монгол ноолуур худалдан авах сонирхол илэрхийлжээ11 сар 16. 16:26Нүүрс зөөж, гал түлэхгүй амьдрахын тулд эхлээд байшингаа дулаан алдагдалгүй болгох хэрэгтэй11 сар 16. 16:25Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 3D орчинд мэдээлж эхэллээ11 сар 16. 16:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.