Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ


11-р сарын 13
16 цаг 51 минут

Монгол Улс 2026 оны эхний 10 сард 1.7 сая тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин автобензиний импорт 756.4 мянган тонн болж, 11.5 хувиар нэмэгдсэн байна.

Гаалийн байгууллагын мэдээллээр энэ оны эхний 10 сард суудлын автомашины импорт 74,069 ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар буурчээ. Ачааны автомашины импорт мөн 17,543 ширхэг болж, 4.9 хувиар багассан байна.

ИМПОРТЫН БҮТЦЭД НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭРГҮҮЛЖЭЭ

Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 10.97 тэрбум ам.долларын бараа импортолсон байна. Үүний 24.1 хувь буюу 2.65 тэрбум ам.долларыг нефтийн бүтээгдэхүүний импорт эзэлжээ.

Импортын бүтцэд дараах бараанууд өндөр дүнтэй байна.

  • Нефтийн бүтээгдэхүүн – 2.65 тэрбум ам.доллар буюу 24.1 хувь
  • Суудлын автомашин – 877.4 сая ам.доллар буюу 8 хувь
  • Ачааны автомашин – 400.6 сая ам.доллар буюу 3.7 хувь
  • Бульдозер, авто хусуур, тэгшлэгч зэрэг машин механизм – 282.1 сая ам.доллар буюу 2.6 хувь
  • Гар утас, холбооны аппарат – 218.8 сая ам.доллар буюу 2 хувь
  • Хар төмөр бүтээц, барилгын эдлэл – 205.6 сая ам.доллар буюу 1.9 хувь
  • Цахилгаан эрчим хүч – 203.9 сая ам.доллар буюу 1.9 хувь

Өмнөх хоёр жилийн импортын хэмжээтэй харьцуулбал

2026 оны эхний 10 сарын дизель түлшний импорт 2025 оны мөн үеэс 14.2 хувиар, 2024 оны мөн үеэс 25.4 хувиар өсжээ.

Автобензиний импорт өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, 2024 оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгдсэн байна.

Харин суудлын автомашины импорт 2025 оны мөн үеэс 10.3 хувиар, 2024 оны мөн үеэс 28.4 хувиар буурчээ. Ачааны автомашины импорт ч 2025 оны мөн үеэс 4.9 хувиар, 2024 оны мөн үеэс 28.4 хувиар багассан байна.

Эх сурвалж: Монголын гааль 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ14 минут 58 секундын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ15 минут 46 секундын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав16 минут 11 секундын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ16 минут 30 секундын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно16 минут 54 секундын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа17 минут 15 секундын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ17 минут 57 секундын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ18 минут 44 секундын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ19 минут 16 секундын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна19 минут 37 секундын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.