Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ


11-р сарын 13
16 цаг 50 минут

Технологийн томоохон компани болох Microsoft-ийн цахим шуудан, харилцаа холбоо болон хиймэл оюун ухааны программын үйлчилгээнүүд өчигдрөөс эхлэн дэлхийн олон оронд доголджээ.

Ингэснээр хэрэглэгчид нэвтрэх болон мэдээлэл солилцоход хүндрэлтэй тулгарч байгаа юм. Тус компанийн Outlook, Microsoft Teams, хиймэл оюун ухааны Copilot болон Microsoft 365-ийн зарим үйлчилгээ тасалдсан байна.

Microsoft компанийн мэдээлснээр дэд бүтцийн тодорхой хэсэгт ачаалал хэт нэмэгдсэн нь холболтын алдаа үүсэхэд нөлөөлжээ. Энэ нь хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнээс бус, зарим сервер гэнэт ажиллахаа больж, үлдсэн серверүүдэд ачаалал төвлөрсөнтэй холбоотой аж.

Доголдлын анхны тохиолдол АНУ-д бүртгэгдсэн ба бусад бүс нутгийн хэрэглэгчдэд ч нөлөөлж болзошгүйг компани анхааруулсан байжээ. Microsoft компани уг асуудлыг шийдвэрлэхийн тулд  доголдол гарсан серверүүдийг дахин асааж, шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Доголдлын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна

Microsoft нэмэлт арга хэмжээ авч, серверийн хэвийн ажиллагааг шалгах өөр хувилбарыг туршсанаар зарим серверийг дахин ажиллуулж чаджээ.

Түүнчлэн асуудал үүсгэж болзошгүй тохиргооны өөрчлөлтүүдийг шалгаж, цаашид доголдсон серверүүдийг автоматаар илрүүлж, сэргээх систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Outlook-ийн доголдлын талаарх хэрэглэгчдийн гомдол 130 мянга орчимд хүрчээ. Мөн Microsoft-ийн үйлчилгээнүүдээс гадна тус компанийн холболтыг ашигладаг зарим хиймэл оюун ухааны үйлчилгээ ч доголдолд оров.

Одоогоор серверүүд яагаад автоматаар ажиллагаагүй болсон үндсэн шалтгааныг компани бүрэн тогтоогоогүй бөгөөд үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэх ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: AP News, BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ14 минут 57 секундын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ15 минут 45 секундын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав16 минут 10 секундын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ16 минут 29 секундын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно16 минут 53 секундын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа17 минут 14 секундын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ17 минут 56 секундын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ18 минут 43 секундын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ19 минут 15 секундын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна19 минут 36 секундын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.