Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав


11-р сарын 13
16 цаг 50 минут

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс соёлын салбарын байгууллагын удирдлага, албан хаагчдад зориулсан “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 55, Соёл урлагийн газрын 37, Монголын Үндэсний музейн 45, нийт 137 албан тушаалтан хамрагджээ.

Сургалтаар авлигатай тэмцэх эрх зүйн орчин, авлигын ойлголт, хэлбэр, үүсэх шалтгаан, нөхцөл болон соёлын салбарын шударга байдлын үнэлгээний талаар мэдээлэл өгсөн байна.

Мөн нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, ашиг сонирхлын зөрчил үүссэн болон үүсэж болзошгүй тохиолдолд мэдэгдэл, тайлбар гаргах үүргийг бодит жишээ, тохиолдолд тулгуурлан тайлбарлажээ.

Түүнчлэн албан тушаалын бүрэн эрхээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, шийдвэр гаргах явцад үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс сэргийлэх, байгууллагын дотоод хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар нэгдсэн ойлголт өгч, оролцогчдын асуултад хариулсан байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ6 минут 55 секундын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ7 минут 43 секундын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав8 минут 8 секундын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ8 минут 27 секундын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно8 минут 51 секундын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа9 минут 12 секундын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ9 минут 54 секундын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ10 минут 41 секундын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 минут 13 секундын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 минут 34 секундын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.