АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ


11-р сарын 13
16 цаг 46 минут

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл энэ сарын 12-нд Гаалийн ерөнхий газарт ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцжээ.

Уулзалтаар гаалийн байгууллагын удирдлагууд үйл ажиллагааны цахимжилт, эрсдэлд суурилсан гаалийн хяналт, дотоод хяналт болон авлигаас урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг танилцуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн байна.

Энэ үеэр Олон нийтийн зөвлөлийн гишүүд гаалийн байгууллагын цахимжилт эрчимжиж, эрсдэлд суурилсан хяналтын арга барил нэвтэрч, хяналт, хариуцлагын чиглэлээр ахиц гарч байгааг онцолжээ.

Цаашид гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнг бодитой үнэлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Гаалийн ерөнхий газар уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Монголын гааль 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ6 минут 55 секундын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ7 минут 43 секундын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав8 минут 8 секундын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ8 минут 27 секундын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно8 минут 51 секундын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа9 минут 12 секундын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ9 минут 54 секундын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ10 минут 41 секундын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 минут 13 секундын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 минут 34 секундын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.