Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина


11-р сарын 12
15 цаг 00 минут

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар түншлэл төв” ХХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь нийслэлээс хэрэгжүүлж буй төслүүдийн талаар хувийн хэвшилд мэдээлэл өгөх, хамтран ажиллах боломжийг хэлэлцэх, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Уулзалтаар “Хүүхэд хөгжлийн төв” болон “Хүннү логистикийн төв” төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын хөнгөлөлт, эрх зүйн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхлоо тогтмол илэрхийлдэг. Тиймээс нийслэлээс ямар боломж, нөхцөл бүрдүүлэх, хувийн хэвшлийнхэн яаж оролцох, хамтын ажиллагааг бодит ажил болгох талаар санал солилцохоор энэ уулзалтыг зохион байгуулж байна.

Тухайлбал, “Хүүхэд хөгжлийн төв” төслийн хүрээнд 1000 хүүхдийн багтаамжтай сургууль, дотуур байр, мөн 700 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, жилийн дөрвөн улиралд ажиллах олон улсын зуслан байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү төвийг байгуулснаар хүүхдүүд олон улсын боловсрол эзэмших, монгол хэл, түүх, үндэсний өв соёлоо танин мэдэж, спорт, урлаг, технологийн чиглэлээр хөгжих цогц орчин бүрдэнэ.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхдээ нийслэлээс газар, зам, инженерийн дэд бүтцийн холболт болон шаардлагатай шийдвэр, зөвшөөрөлд дэмжлэг үзүүлнэ. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, дэмжлэгийг тусгай санд төвлөрүүлэх санхүүжилтийн загварыг санал болгож байгаа. Хүүхдийн хөгжил, боловсролд чиглэсэн ийм төсөлд аж ахуйн нэгжүүд идэвх, санаачилгатай оролцож байгаад талархалтай байна” гэв.

Уулзалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, нутгийн захиргааны холбогдох байгууллагууд болон төсөл хариуцсан нэгжүүдийн төлөөлөл оролцож, төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж буйг онцоллоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина17 минут 11 секундын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ17 минут 33 секундын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна18 минут 2 секундын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна18 минут 21 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ18 минут 55 секундын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай19 минут 55 секундын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ30 минут 48 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно31 минут 16 секундын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо32 минут 11 секундын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу33 минут 17 секундын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна33 минут 50 секундын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.