Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ


11-р сарын 12
15 цаг 00 минут

Прокурорын байгууллага 2026 оны 11 дүгээр  сарын 06-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 603 хүнд холбогдох 286 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 4 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, шүүхээс уг 4 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 2 жилийн хугацаагаар хорих ял болон 2.7-6 сая төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл:

Н.Т нь “М...” ХХК, “З...” ХХК, , “М...” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн бараа материалын нийт 17 удаагийн гаалийн мэдүүлэгт зөрчилгүй мэтээр хяналт шалгалт хийлгэж, давуу байдал бий болгожээ.

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-д 2026 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдөр арилжааны банкин дахь бусдын дансаар дамжуулан 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Н.Т-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монгол улсын ерөнхий прокурорын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина17 минут 12 секундын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ17 минут 34 секундын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна18 минут 3 секундын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна18 минут 22 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ18 минут 56 секундын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай19 минут 56 секундын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ30 минут 49 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно31 минут 17 секундын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо32 минут 12 секундын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу33 минут 18 секундын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна33 минут 51 секундын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.