Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна


11-р сарын 12
14 цаг 59 минут

Малайз Улсад онц хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуу гуайн Малайзын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Монгол Улсын засгийн газрын элч Г.Занданшатар Куала Лампур хотод хэвлэлийн бага хурал хийж байна. 

Тэрбээр "Одоогоос 20 жилийн өмнө 2006 оны аравдугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын иргэн Малайзын нутаг дэвсгэрт онц хэрцгийгээр амиа алдсан. Тэрбээр тухайн үед дөнгөж 28 настай байсан юм. Хоёр бяцхан хүүгийн ээж, аав, ээжийн охин байлаа. 

Түүний аав С.Шаарийбуу өнгөрсөн 20 жил шударга ёсны төлөө тэмцсээр, зүтгэсээр ирсэн билээ. Монгол Улсын засгийн газар Малайз Улстай дипломат болон эрх зүйн сувгаар хамтран ажиллаж эхэллээ. 

Түүний амь насыг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг гэм буруутайд тооцсон. Тэд өдгөө ч ял шийтгэлээ эдэлж буй. 

Ш.Алтантуяагийн ар гэр Малайзын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. 2022 онд Шах-Аламын дээд шүүхээс ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийн хариуцагчид, түүний дотор Монгол Улсын засгийн газрыг Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан иргэний эрх зүйн хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзсэн. Тиймээс түүний ар гэрт 5,000,000 ринггитийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн. 

Монгол Улсын тал уг шийдвэрийг хууль ёсны, шударга шийдвэр гэж үзэж байна. Гэвч энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр давж заалдах шүүхээр уг шийдвэрийг хүчингүй болгосон. Малайзын засгийн газрыг Иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлсөнд Монгол Улсын засгийн газраас гүнээ харамсаж байна.

Хүний амьд явах эрх Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар хамгаалагддаг. Ш.Алтантуяаг цагдаагийн тусгай ангийн ажилтнууд онц хэрцгийгээр хөнөөсөн. 

Би Монгол Улсын засгийн газраас Малайз Улсын засгийн газарт тавьж буй албан ёсны дөрвөн хүсэлтийг уламжлахаар ирсэн. Үүнд: 

  1. Ш.Алтантуяагийн эцэг, доктор С.Шаарийбуугаас давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдол болон холбогдох нэхэмжлэлүүдийг улс төрийн болон хөндлөнгийн аливаа нөлөөнөөс ангид, шударга, ил тод, бодит баримтад тулгуурлан хянан шийдвэрлэх. 
  2. Одоогоор Австрали Улсад байгаа Сэрүл-Асхар-Умараас иргэний хэргийн шүүх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг авах хууль ёсны арга замыг тодорхойлох. Үүний зэрэгцээ түүнийг Малайз Улсад хууль ёсоор шилжүүлэн авах тухай Австралийн талтай яриа хэлэлцээг, идэвхжүүлэх юм. Шүүхээс оноосон ялыг биечлэн эдлүүлэх, гэрчийн мэдлэгийг авах нөхцөлийг бүрдүүлэх юм. 
  3. Шинээр илэрсэн болон өмнө нь шалгагдаагүй аливаа нотлох баримт, материалыг эрх бүхий байгууллагаар хуулийн дагуу цаг алдалгүй шалгуулж, энэ талаар ар гэрт нь өмгөөлөгчөөр дамжуулан мэдэгдэх. 
  4. Шүүх ажиллагааны өнөөгийн явц болон сая дурдсан асуудал бүрээр Монгол Улсад албан ёсны бичгээр мэдээлэл ирүүлэх.

Бид Малайзын шүүхийн хараат бус байдал, хууль дээдлэх ёсыг бүрэн хүндэтгэдэг. Бид аль нэг улсын засгийн газар, шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс оролцохыг хүсээгүй. Гадаад улсад байгаа иргэдийнхээ хуулт ёсны эрх ашгийг хамгалаах нь Венийн конвенцоор хүлээн зөвшөөрсөн дипломат харилцааны чиг үүрэг юм. 

Чиг үүргийнхээ хүрээнд зохих шугамаар, олон улсын эрх зүйн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэ хэргийг шударгаар шийдвэрлэх нь хоёр улсын цаашдын итгэлцэл, харилцаанд чухал ач холбогдолтой. 

Би Монгол Улсын Гадаад харилцааны яамны сайдаар ажиллаж байх үедээ С.Шаарийбуу гуайтай анх удаа уулзаж байсан. Дараа нь Улсын их хурлын дарга байхдаа Ш.Алтантуяа агсны хэргийг Малайз Улсын холбогдох албан тушаалтнуудад хөндөж байлаа. 

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ар гэрт нь дэмжлэг үзүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийг байгуулсан. Одоо албан ёсны үүргээ түр хойш тавьж, эцэг хүний хувиар ярьж байна. 

Би өөрөө үр хүүхэдтэй хүн. Ш.Алтантуяагийн аав охиноо онц хэрцгийгээр алдсан шаналлаа хорин жил тээж явж байна. Ээж нь шударга ёс тогтохыг хүлээсээр хорвоог орхисон.

Ээж нь бусдын гарт амиа алдах үед түүний нэг хүү дөнгөж гурван настай байв. Тэрбээр 15 нас хүртлээ ээжийгээ гэртээ ирэхийг хүлээсээр өөрөө ч мөн хорвоог орхисон юм. Өнөөдөр үлдсэн ар гэрийнхэн нь, нас өндөр болж буй аав нь "Уучлаарай" гэсэн үгийг ч сонсолгүй явна. 

Үйлийн үр байдагт бид итгэдэг. Ар гэрийнхэн нь шударга ёсны төлөө тэмцсээр байна. Монголын нийгэмд цагдаагийн хэн нэгэн ажилтан танай орны эмэгтэйг буудан хөнөөж, цогцсыг нь тэсрэх бодисоор дэлбэлснийг хүлээн зөвшөөрч болох уу?

Энд зөвхөн Монгол, Малайз хоорондын асуудал биш. Дэлхийд энх тайван, хайр энэрэл дутагдаж байна. 

"Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө" олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэллээ. Өргөдөл нь Малайз болон Австрали Улсын засгийн газарт харьяалагдсан. Өргөдлийг хянан шийдвэрлэхэд хоёр улсын хуулийн дор захирагдах хэрэгтэй" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина17 минут 10 секундын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ17 минут 32 секундын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна18 минут 1 секундын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна18 минут 20 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ18 минут 54 секундын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай19 минут 54 секундын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ30 минут 47 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно31 минут 15 секундын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо32 минут 10 секундын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу33 минут 16 секундын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна33 минут 49 секундын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.