Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай


11-р сарын 12
14 цаг 57 минут

Өнгөрсөн онд өсвөр үеийнхний 24.9 хувь нь долоо хоногийн туршид дунд зэргийн болон эрчимтэй дасгал хөдөлгөөнийг нэг ч цаг хийгээгүй болохыг 140 орны мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ харуулжээ. Харин ердөө 13.9 хувь нь өдөр бүр ийм хэмжээний хөдөлгөөн хийж байсан бол дэлхийн дунджаар авч үзвэл өсвөр насныхан долоо хоногт дунджаар 2.7 өдөр идэвхтэй хөдөлгөөн хийсэн байна.

 

Ерөнхийдөө 2010-2025 онд өсвөр үеийнхний идэвхтэй хөдөлгөөний түвшин бараг өөрчлөгдөөгүй байна. Энэхүү судалгааны талаарх өгүүллийг "The Lancet Global Health" сэтгүүлд нийтэлжээ.

 

Судалгаанаас үзэхэд, долоо хоногт хамгийн олон өдөр идэвхтэй хөдөлгөөн хийдэг өсвөр үеийнхэнтэй /долоо хоногт дунджаар 4.5-4.8 өдөр/ улсуудыг Серби, Канад, Ирланд, Казахстан, Финланд тэргүүлсэн бол Вьетнам, Камбож, Зүүн Тимор, Балба, Филиппин, Габон, Либери, Мавритани, Иорданы өсвөр үеийнхэн хамгийн бага буюу долоо хоногт дунджаар 1.7-1.9 өдөр идэвхтэй хөдөлгөөн хийдэг байна.

 

Хүйсээр авч үзвэл, өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд хөвгүүд охидоос илүү олон өдөр идэвхтэй хөдөлгөөн хийжээ. Долоо хоногийн турш нэг ч өдөр идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй хөвгүүдийн эзлэх хувь 21.7 байсан бол охидынх 28.4 байв. Харин долоо хоногийн бүх өдөр идэвхтэй хөдөлгөөн хийсэн хөвгүүдийн хувь 16.7 байсан нь охидынхоос (11 хувь) өндөр байжээ. Долоо хоногт идэвхтэй хөдөлгөөн хийсэн дундаж өдөр хөвгүүдийн хувьд 3.0, охидын хувьд 2.4 байсан байна.

 

Өсвөр насандаа биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх нь хүүхдийн бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг бөгөөд түүний эерэг үр нөлөө насанд хүрсэн хойно ч хадгалагддаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд өсвөр үеийнхний хөдөлгөөний дутагдлыг 2030 он гэхэд 15 хувиар бууруулах зорилтыг 2018 онд дэвшүүлжээ.

 

Харин өсвөр насныхны энэ чиг хандлага 2030 он хүртэл үргэлжилбэл уг зорилт биелэхгүй байж болзошгүйг судлаачид анхааруулсан байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина17 минут 10 секундын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ17 минут 32 секундын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна18 минут 1 секундын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна18 минут 20 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ18 минут 54 секундын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай19 минут 54 секундын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ30 минут 47 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно31 минут 15 секундын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо32 минут 10 секундын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу33 минут 16 секундын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна33 минут 49 секундын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.