Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ


11-р сарын 12
14 цаг 46 минут

Орос, Украины төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу-Даби хотноо хоёр өдөр хийсэн хэлэлцээнийхээ явцад олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцсон боловч нутаг дэвсгэрийн асуудал зэрэг хэд хэдэн гол асуудлаар санал зөрөлдсөн хэвээр байгааг АНУ-ын зуучлагчид мэдэгджээ.

 Хоёр улсын төлөөлөгчид есөн сарын дараа анх удаа хэлэлцээ хийх үеэрээ олзлогдсон цэргүүдийг солилцох асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн бөгөөд солилцох цэргийн тоог пүрэв гарагт эцэслэн тогтоохоор болсон байна.

 АНУ-ын тусгай элч Жаред Кушнер энэ удаагийн солилцоог дөрөв гаруй жил үргэлжилж буй дайны үеэр хэрэгжүүлэх "олзны цэргүүдийг суллах томоохон хүмүүнлэгийн ажиллагаа” болно гэж мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "солилцох ажиллагаа нэлээд өргөн цар хүрээтэй болно" гэж мэдэгджээ. 

 Ж.Кушнер мөн АНУ-ын тусгай элч Стив Уиткоффын хамт пүрэв гарагт Москвад очиж, В.Путинтэй уулзана гэдгээ мэдэгджээ. Уулзалтын үеэр Европын түншүүдийг хэлэлцээнд оролцуулах асуудлыг хөндөх бөгөөд Европын орнууд хэлэлцээний ширээний ард зайлшгүй суух ёстой гэж тэрбээр үзэж байна. 

Үүний дараа АНУ-ын төлөөлөгчид В.Зеленскийтэй уулзахаар Ирландыг зорихоор төлөвлөжээ. В.Зеленскийн Европын удирдагчдын уулзалтад оролцохоор Ирландад очих аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ10 минут 40 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 минут 8 секундын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо12 минут 3 секундын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу13 минут 9 секундын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна13 минут 42 секундын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.