Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо


11-р сарын 12
14 цаг 45 минут

Испанийн нийт ажиллах хүчний тавны нэг орчим нь буюу 4 сая орчим ажилчин улс оронд нь нүүрлээд буй орон сууцны хямралыг эсэргүүцэн лхагва гарагт бүх нийтийн ажил хаялт зарлажээ. Үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаа ихэнх бүс нутагт тайван болсон боловч Барселона, Мадрид хотын зарим хэсэгт жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ.

 

Парламентын ээлжит бус сонгууль болохоос гурав хүрэхгүй долоо хоногийн өмнө ажилчид цаг агаарын таагүй нөхцөл байдлыг үл ажран эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж, Мадрид, Барселона болон Испанийн бусад хотод томоохон жагсаал цуглаан хийжээ.

 

 

Лхагва гаргийн орой Барселона хотод цагдаа нар болон зарим жагсагчийн хооронд мөргөлдөөн гарсан байна. Мөн Мадрид хотын төвийн Эспанья талбайн орчимд цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сум, нулимс асгаруулагч хий,  шүршигч ашигласнаар нөхцөл байдал хурцадсан гэж “Ройтерс” агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна.

 

Гринвичийн цагаар 21:00 цагийн байдлаар албан байгууллага, үйлдвэр газруудын үйл ажиллагааг тасалдуулах, хогийн сав галдан шатаах зэрэгт бүх нийтийн ажил хаялттай холбоотой 1 044 гаруй зөрчил гарч, 73 гаруй хүнийг баривчилсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. 

 

Испанид хамгийн сүүлд 2012 онд еврогийн бүсийн өрийн хямралын үеэр төсвийн хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт болж байв. Энэ удаагийн ажил хаялтыг тус улсын хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэл болох Ажилчдын нэгдсэн холбоо (UGT), Ажилчдын комисс (CCOO) дэмжсэн бөгөөд эдгээр байгууллага нийтдээ нэг сая гаруй ажилтныг төлөөлдөг байна. Мөн түрээсийн төлбөр нэмэгдэж, иргэдийг орон байрнаас нь албадан гаргах явдал олширч байгаад дургүйцсэн түрээслэгчдийн холбоод ажил хаялтыг дэмжжээ.

 

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес энэ сарын 29-нд болох сонгуулийн өмнө орон сууцны асуудалд олон нийт дургүйцэж буйг ашиглан Сеутад гарсан цагаачидтай холбоотой эмгэнэлт явдал, өнгөрсөн сард болсон галт тэрэгний ослоос олон нийтийн анхаарлыг өөр тийш хандуулахыг зорьж байна. Түүний тэргүүлж буй Засгийн газар эдгээр хэрэг явдлын үеэр авах ёстой бүх арга хэмжээг авсан хэмээн мэдэгдэж байгаа хэдий ч Санчесийн Социалист нам олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнгээр одоогоор өрсөлдөгчдөөсөө хоцорсон хэвээр байна.

 

Ажил хаялтад оролцогчдын тоо Испанийн бүс нутгуудад харилцан адилгүй байсан боловч орон сууцны асуудал хурцаар тавигдаж буй далайн эргийн бүс нутгуудад ажил хаялтыг хамгийн олон хүн дэмжсэн тул үйлдвэрчний эвлэлүүд амжилттай болсон гэж дүгнэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ10 минут 42 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 минут 10 секундын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо12 минут 5 секундын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу13 минут 11 секундын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна13 минут 44 секундын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.