2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна


11-р сарын 12
14 цаг 43 минут

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар тэргүүтэй албаныхныг хүлээн авч уулзжээ.

 

Уулзалтаар Улс төрийн намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлд гаргасан дүгнэлтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлд нэгтгэн тайлагнах аудитын тайлангийн талаар санал солилцлоо. Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад туссан улс төрийн намуудад олгосон төрийн санхүүжилтэд хийсэн аудитын дүнд илэрсэн зөрчил, тэдгээрийг арилгуулахаар өгсөн зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтийн талаар уулзалтаар ярилцсан байна.

 

Мөн 2027 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Төрийн аудитын байгууллага, Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах талаар ярилцав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ10 минут 41 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 минут 9 секундын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо12 минут 4 секундын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу13 минут 10 секундын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна13 минут 43 секундын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.