Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна


11-р сарын 11
13 цаг 45 минут

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна гэж ЦУОШГ мэдээлэв.

 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 0+5 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11+16 градус, бусад нутгаар +5+10 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөсөө 6 градусаар дулаарч +8+10 градус дулаан байна.

 БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөсөө 6 градусаар дулаарч +7+9 градус дулаан байна.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөсөө 3 градусаар дулаарч +7+9 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -8 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа13 минут 41 секундын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна14 минут 46 секундын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна15 минут 47 секундын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана16 минут 34 секундын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ16 минут 54 секундын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ17 минут 12 секундын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна19 минут 9 секундын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө19 минут 59 секундын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ20 минут 21 секундын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав20 минут 59 секундын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.