Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт захидал илгээжээ. Оюутолгойн ногдол ашиг болон хөрөнгө оруулагч талаас ирсэн захидлын талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас сэтгүүлчид өнөөдөр /2026.11.11/ тодрууллаа.
-Захидлын агуулга ямар утгатай байв?
-Маш товчхондоо Оюутолгойн ногдол ашгийг өгнө. Хэзээ олгох тал дээр, компанийн дүрэм журмаараа жилийн эцэст санхүүгийн тайлангаа гаргаад, ногдол ашиг олгох асуудал нь яригдана.
-Шатахууныг дотооддоо зохиомлоор хомсдуулж байна гэж яригдаж байна?
-Өнгөрсөн 7-р сараас хойш дэлхий даяар шатахууны хомсдолтой байлаа. 11-р сард хангалт харьцангуй нэмэгдэнэ. 12-р сард хангалт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Шатахууны үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авах саналыг ирэх долоо хоногийн ЗГ-ын хуралдаанд танилцуулах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Сангийн сайд бид хоёрт өгсөн.
Тэгэхээр ЗГ-аас үнэ бууруулах арга хэмжээ авна. Бид судалгаа хийж, тооцооллоо гаргана. Ямар байсан ч үнэ бууруулна гэв.

Сэтгэгдэл бичих