Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдсэн байна. Иймд иргэд, аялагчид дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
- Зэрлэг амьтныг хооллох, хүрэхгүй байх.
- Хөөж, үргээхгүй байх.
- Зураг авах гэж хэт ойртохгүй байх.
- Буга догшин авир гаргавал аюулгүй зай барьж холдохыг анхаарууллаа.
Зэрлэг амьтан хүн рүү дайрсантай холбоотой мэдээллийг 7707-0840, 11-31-00-05 өгөөрэй. Аялж, зугаалахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, байгальд зөв боловсон аялахыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих