Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө


11-р сарын 11
13 цаг 40 минут

НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 24/29 тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулсан байна.


Тухайлбал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ирэх оны зам ашигласны төлбөрөөс дүйцүүлэн хасаж тооцох саналыг НИТХ-д оруулсан юм. Ингэснээр долоо хоног бүр замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласнаас бусад өдөрт тэгш, сондгойгоор зорчуулсан бол зам ашигласны төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ.

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн баяр, есдүгээр сарын 1-ний бэлтгэл ажлын үеэр болон олон улсын томоохон хурал зөвлөгөөний үед авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийдэг. Нийслэлээс иргэдийн авто машин унах эрхийг хязгаарлаж байгаа тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй гэсэн зарчим барьж буй гэдгийг хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо. Нийслэлийн хэмжээнд 744246 авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс дугаарын хязгаарлалтад хамрагдах 720122 авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

 

Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтын хоногийн тоогоор төлбөрийг буцаан олгох тооцооллоор хоногт 300.8 сая төгрөг, 14 хоногт 4.2 тэрбум, 30 хоногоор тооцоход 9.0 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс буцаан олгох бөгөөд татвар төлөгчдийн хувьд тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран нэг хоногт 274-1370, 14 хоногт 3836-19180, нэг сард 8220-41100 төгрөгийг буцаан авах буюу ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөөр тогтоолын төсөлд тусгасан. Энэхүү хөнгөлөлт дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаарахгүй. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа5 минут 39 секундын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна6 минут 44 секундын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна7 минут 45 секундын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана8 минут 32 секундын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ8 минут 52 секундын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ9 минут 10 секундын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 минут 7 секундын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 минут 57 секундын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ12 минут 19 секундын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав12 минут 57 секундын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.