Инфляцын түвшин 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь байсан бол энэ оны 10 дугаар сард 13.4 хувь болж, өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 нэгж хувиар нэмэгдлээ.
Үүнд бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар (16 хувь), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (32.8 хувь) тус тус нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Инфляцын түвшин энэ оны 10 дугаар сард 13.4 хувь гарсны 5.4 (40.1 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны, 2.8 (21.1 хувь) нэгж хувь нь тээвэр, 1.2 (8.7 хувь) нэгж хувь нь боловсролын үйлчилгээний, 1.1 (8.2 хувь) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Сэтгэгдэл бичих