Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав


11-р сарын 11
13 цаг 39 минут

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 9 улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

 

Үүнд, БНХАУ 110, ОХУ 5, Узбекистаны 4, Вьетнам, Филиппин улсын тус бүр 3, БНСУ, БНЭУ, Сири, Малави улсын тус бүр 1 иргэн байгааг ГИХГ мэдээлэв.

 

Гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянахаар өнгөрсөн сард 18 удаа шалгалт хийж, 198 аж ахуйн нэгж, байгууллагын 2677 гадаад иргэнийг хамруулсан. Шалгалтаар гадаадын 186 иргэн болон 519 уригч, аж ахуйн нэгж, байгууллагын 2262 иргэнд холбогдох зөрчлийг шийдэж торгожээ. Уригч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 46.2, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.9 хувийг эзэлжээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа5 минут 38 секундын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна6 минут 43 секундын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна7 минут 44 секундын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана8 минут 31 секундын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ8 минут 51 секундын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ9 минут 9 секундын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 минут 6 секундын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 минут 56 секундын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ12 минут 18 секундын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав12 минут 56 секундын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.