ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина


11-р сарын 5
16 цаг 13 минут

Боловсролын яам, ХААН Банк, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд хүүхэд бүрд сурч боловсрох тэгш боломж олгох, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Налайх дүүргийн I хорооны гэр хорооллын алслагдсан бүсэд 75 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг талууд үзэглэлээ.

Тус санаачилгын хүрээнд 2025 онд ХААН Банк нийт 4 байршилд бага сургууль барьж өгснөөр алслагдсан орон нутгийн 300 гаруй хүүхэд гэртэйгээ ойр, аюулгүй орчинд суралцах боломж бүрдсэн билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банк өөрийн санхүүжилтээр ийнхүү 7 дахь байршилдаа бага сургууль барих гэж буй бөгөөд энэ санаачилгыг ирэх жил ч мөн үргэлжлүүлж, хүүхэд багачуудын гэрэлт ирээдүйн төлөө хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна.

Шинээр бага сургууль ашиглалтад оруулснаар алслагдсан тухайн багийн хүүхдүүд гэрийнхээ ойролцоо сургуульд суралцах боломж бүрдэж, гэрээс сургууль хүртэл хол зам туулах шаардлагагүй болох төдийгүй хүүхдүүдийн сурч боловсрох орчин, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина34 минут 8 секундын өмнөҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав34 минут 48 секундын өмнөЭэрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ35 минут 37 секундын өмнөБага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ41 минут 35 секундын өмнө"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"42 минут 10 секундын өмнөТрамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна42 минут 56 секундын өмнөХонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува43 минут 24 секундын өмнөФранцын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ43 минут 54 секундын өмнөАриун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв44 минут 28 секундын өмнөЗеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна45 минут 23 секундын өмнөУлаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.