ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав


11-р сарын 5
16 цаг 13 минут

Өнгөрсөн хавраас хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэмэгдсээр, инфляцын түвшин цар тахлын үеийн хэмжээнд буюу хоёр оронтой тоонд хүрсэн. Ялангуяа, махны үнэ нийслэлийн иргэдэд багагүй дарамт болж буй. Тэгвэл арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үнэ өмнөх долоо хоногоос 0.3 хувиар буурсан тухай Үндэсний статитикийн хорооноос мэдээлэв. Үүнд хонины ястай мах, луувангийн ханш буурсан нь голлон нөлөөлжээ.

Тодруулбал, хонины ястай мах килограмм тутам нь 24,368 төгрөг болж өмнөх долоо хоногоос буурсан бол 1.7 хувиар буурсан бол, лууван 3,429 төгрөг болон хямдарчээ. Статистик мэдээллээс харвал хонины ястай махны үнэ сүүлийн дөрвөн долоо хоног дараалан буурчээ. Тодруулбал,

  • Аравдугаар сарын 12-нд 25,923
  • Аравдугаар сарын 19-нд 25,480
  • Аравдугаар сарын 26-нд 25,434
  • Арван нэгдүгээр сарын 2-нд 24,368 төгрөгийн ханштай байв.

Гэсэн хэдий ч дийлэнх бараа бүтээгдэхүүний үнэ буураагүй буюу гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.6 хувиар өссөн аж. Ялангуяа, иргэд өвлийн идшээ базаадаг энэ үед  үхрийн махны үнэ өссөн хэвээр байна. Одоогийн байдлаар үхрийн цул махны үнэ  килограмм тутам нь  33,568  төгрөг байгаа нь өмнө долоо хоногоос 0.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина36 минут 17 секундын өмнөҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав36 минут 57 секундын өмнөЭэрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ37 минут 46 секундын өмнөБага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ43 минут 44 секундын өмнө"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"44 минут 19 секундын өмнөТрамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна45 минут 5 секундын өмнөХонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува45 минут 33 секундын өмнөФранцын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ46 минут 3 секундын өмнөАриун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв46 минут 37 секундын өмнөЗеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна47 минут 32 секундын өмнөУлаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.