Бага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ


11-р сарын 5
16 цаг 06 минут

Бага сургуулийн багшаар ажиллаж байсан Майкл Май технологийн томоохон компаниудад соронзон хальс болон бусад наалддаг бүтээгдэхүүн нийлүүлдэг бизнесээ хөрөнгийн биржид бүртгүүлснээр Хятадын цаасан дээрх тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ. Цаасан дээрх тэрбумтан гэдэг нь бодитоор мөнгөө гар дээрээ аваагүй, хувьцааны үнэлгээгээр тэрбумтан болсон гэсэн үг юм.

Австралийн иргэншилтэй, Хонгконгод түр оршин суугч Майн нийт хөрөнгийг 2.5 тэрбум ам.доллар гэж "Forbes" тооцоолжээ.

"Crown New Materials Technology" компани арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Шэньжэний хөрөнгийн биржид хувьцаагаа анх арилжаалж эхэлснээр гүйцэтгэх захирал Майкл Май тэрбумтнуудын эгнээнд багтжээ. Тус компани "Tesla", "Apple" зэрэг дэлхийн томоохон брэндэд зориулсан наалдуулагч материал үйлдвэрлэдэг.

Хятадын хоёр дахь том хөрөнгийн бирж болох Шэньжэний хөрөнгийн биржийн мэдээлснээр, тус компанийн анхны санал болгосон нэгж хувьцааны үнэ болох 16.98 юань оргил үедээ 150.58 юань хүрч, 787 хувиар өсжээ. Харин аравдугаар сарын 4-ний өглөөний байдлаар нэгж хувьцааны үнэ 77 юань хүрч тогтворжсон байна.

Майкл Май өдгөө 62 настай. Тэрбээр Жоншан хотод бага сургуулийн багшаар ажиллаж байсан бөгөөд 2000 онд тус хотдоо "Crown New Materials Technology" компаниа байгуулжээ. Майкл Май тэрбумтнуудын жагсаалтад ганцаараа багтаагүй. Түүний дүү Май Хуйшя компанийн дэд захирлаар ажилладаг бөгөөд хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтад нэгдсэн байна.

"Crown New Materials Technology" компани нь Хятад болон Вьетнамд нийт таван үйлдвэртэй. Автомашины дээврээс эхлээд ухаалаг гар утасны хагас дамжуулагч хүртэлх төрөл бүрийн хэрэглээний бүтээгдэхүүний эд ангиудыг хооронд нь холбох, бэхлэх зориулалттай бүтээгдэхүүнийг тэдгээр үйлдвэрт үйлдвэрлэдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ2 цаг 43 минутын өмнөБага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг2 цаг 45 минутын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна2 цаг 45 минутын өмнөКалифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино2 цаг 46 минутын өмнөНийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана2 цаг 50 минутын өмнөЦунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ2 цаг 51 минутын өмнөНөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана2 цаг 52 минутын өмнөТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана2 цаг 52 минутын өмнөДөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ2 цаг 53 минутын өмнөАТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ2 цаг 54 минутын өмнөХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.