Ариун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв


11-р сарын 5
16 цаг 03 минут

Та Өмнөд Солонгосын Инчон олон улсын нисэх буудлын ариун цэврийн өрөөг хараад цочирдож байв уу. Тэгвэл та ганцаараа биш шүү. Тус нисэх буудлын ариун цэврийн өрөө Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг ариун цэврийн өрөө шагналын эзэн болжээ. Тодруулбал, "Terminal 2"-ийн татваргүй барааны хэсэгт, "Gate 225"-ын ойролцоо байдаг ариун цэврийн өрөө энэ шагналыг хүртлээ. Уг ариун цэврийн өрөө нь шалнаасаа тааз хүрсэн цэлгэр цонхтой бөгөөд хөөрч, бууж буй онгоцнуудыг харах боломжтой.

Өмнөд Солонгос улсад ийм шагналыг 28 дахь жилдээ олгож байна. Шагналыг олгохдоо тухайн ариун цэврийн өрөөний ариун цэвэр, тав тух, аюулгүй байдал, загвар, засвар үйлчилгээ гэсэн хүчин зүйлүүдийг харгалзан үздэг.

Инчоны "Geomam" өртөө хиймэл оюун ухаанд суурилсан аюулгүй байдлын хяналтын системтэй ариун цэврийн өрөөгөөрөө мөн шагналт байранд оров. Хойд Кёнсан мужийн Гүми дахь "Sagok" өртөө болон Ганвон мужийн Пёнчан дахь "Jinbu" өртөө мөн шагналт байранд багтжээ.

Өнгөрсөн жилийн тэргүүн шагналыг Солонгосын төмөр замын харьяа Сөүл өртөөний хоёрдугаар давхрын ариун цэврийн өрөө хүртсэн байна. Тус ариун цэврийн өрөөг аялагч жуулчдад ээлтэй гэж үзсэний дээр дараалал ихтэй үед хүлээх талбайг зохистой зохицуулж өгснөөрөө уг шагналын эзэн болжээ.

Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам болон Солонгосын ариун цэврийн өрөөний соёлын холбооноос зохион байгуулсан уг уралдаанд энэ жил орон нутгийн засаг захиргааны нэгж, байгууллагуудаас нийт 74 ариун цэврийн өрөө өрсөлджээ. Тус холбоо нь цахим форум ч ажиллуулдаг. Хүмүүс тус форум дээр хамгийн сайн, хамгийн муу ариун цэврийн өрөөнүүдийн талаарх санал сэтгэгдлээ хуваалцдаг ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ2 цаг 45 минутын өмнөБага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг2 цаг 47 минутын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна2 цаг 47 минутын өмнөКалифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино2 цаг 48 минутын өмнөНийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана2 цаг 52 минутын өмнөЦунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ2 цаг 53 минутын өмнөНөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана2 цаг 54 минутын өмнөТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана2 цаг 54 минутын өмнөДөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ2 цаг 55 минутын өмнөАТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ2 цаг 56 минутын өмнөХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.