Улаанбаатар хотын анхны орчин үеийн орон сууцны хороолол болох 40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөлтөд оруулах эсэх асуудлыг оршин суугчдаас санал асуулга явуулж, шийдэх нь зөв гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2026.11.03/ байр сууриа илэрхийллээ.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1957, 1958 оноос барьж эхэлсэн хотын төвийн тэдгээр орон сууцуудын сантехник, агааржуулалт зэрэг нь хуучирч мууджээ. Иймд зарим оршин суугчид нь дахин төлөвлөлтөд оруулж, суурин дээр нь орчин үеийн шаардлага хангасан орон сууц бариулъя гэсэн саналтай байдаг бол зарим Улаанбаатар хотын түүхэн дурсгалын түүхэн дурсгалыг хадгалсан хэсэг учир унаган төрхийг нь алдуулахгүйгээр засвар шинэчлэл хийх нь зүйтгэй гэсэн эсрэг, тэсрэг саналтай байдаг аж.
Иймд оршин суугчдын дунд санал асуулга явуулж шийдэх нь зөв гэж салбарын сайд үзэж байна. Хэрэв иргэд дахин төлөвлөлтөд оруулъя гэвэл ганц орон сууц биш, ойролцоох гурваас дээш орон сууцыг дахин төлөвлөх боломжтой гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат ярив.

Сэтгэгдэл бичих