Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ


11-р сарын 2
14 цаг 59 минут
Орон сууцны залилангийн гэмт хэргийн улмаас 2208 иргэн хохирч, нийт 173 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Орон сууцны залилангийн гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг энэ оны долдугаар сард байгуулагдан ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар тус ажлын хэсэгт дээрх хэмжээний хохиролтой хэргүүд бүртгэгдээд байна.

Тухайлбал, нэг орон сууцыг 65 иргэнд давхардуулан худалдсан залилангийн хэргийг Цагдаагийн ерөнхий газраас олон нийтэд анхааруулж, хохирогчийн жишээг танилцуулав.

Тодруулбал, иргэн Б өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд 10 жилийн турш хөдөлмөрлөж, хуримтлуулсан мөнгөөрөө “Э” компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна. Улмаар урьдчилгаа төлбөрт 50 орчим сая төгрөг шилжүүлжээ. Тэрбээр зах зээлийн үнээс хямд, зээлийн уян хатан нөхцөлтэй, богино хугацаанд ашиглалтад орох тухай компанийн саналд итгэж, орон сууц захиалсан байна. Гэвч захиалсан байрандаа орох үедээ тухайн орон сууцыг өөрөөс нь гадна нийт 65 иргэнд давхардуулан худалдсан болохыг мэджээ. Үүний дараа цагдаагийн байгууллагад хандсан байна.

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?

Цагдаагийн байгууллагаас иргэдийг орон сууц худалдан авахдаа дараах зүйлсийг сайтар нягталж, болзошгүй залилангаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

  • Opendatalab.mn, Egazar.mn болон барилгын салбарын нэгдсэн систем болох Mcis.gov.mn цахим эх сурвалжаас холбогдох мэдээллийг шалгах;
  • Орон сууц захиалгын гэрээг нотариатаар баталгаажуулах;
  • Барилгын үйл ажиллагаа эрхэлж буй компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тогтвортой байдлыг судлах;
  • Худалдан авах гэж буй орон сууцыг өөр иргэн давхар захиалсан эсэхийг нягтлах;
  • Гэрээнд тусгасан нөхцөлийг холбогдох баримт бичигтэй тулган шалгах.

Иргэд орон сууц худалдан авахдаа зөвхөн хямд үнэ, урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөл, ашиглалтад орох хугацаанд үндэслэн шийдвэр гаргахгүй байх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Орон сууцны захиалга хийхээс өмнө тухайн компанийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн байдал болон гэрээний нөхцөлийг сайтар шалгах нь иргэдийг санхүүгийн эрсдэл, залилангийн хохирлоос хамгаалах чухал алхам юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ1 цаг 1 минутын өмнөОлон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ1 цаг 1 минутын өмнөХос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав1 цаг 1 минутын өмнөЭрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна1 цаг 3 минутын өмнөМонголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ1 цаг 3 минутын өмнөАН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов1 цаг 5 минутын өмнөНэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ1 цаг 6 минутын өмнөЦахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна1 цаг 6 минутын өмнөЗуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа1 цаг 7 минутын өмнөӨвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ1 цаг 8 минутын өмнө26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.