Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна


11-р сарын 2
14 цаг 58 минут

ЦХИХХЯ: Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна

News.MN
News.MN
3 цагийн өмнө
ЦХИХХЯ: Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч “Монголын хүүхэд өсвөр үеийнхний дундах цахим дээрэлхэлт” гэсэн сэдвээр судалгаа хийжээ. Уг судалгаанаас харахад цахим дээрэлхэлт ганц монгол хүүхдүүдэд тулгарч буй асуудал биш, дэлхийн зовлон болсон гэдгийг онцолж байна.  Тиймээс Европын улс орнууд хүүхэд, багачууд, өсвөр үеэ  нийгмийн сүлжээний хортой, сөрөг бүхнээс хамгаалсан хууль баталж, хэрэгжүүлснээр олон сайн туршлага хуримтлуулсан байна.

Дэлхийн хэмжээнд хүүхэд, өсвөр насныхны  10–14 хувь нь цахим дээрэлхэлтийн хохирогч болдог гэсэн судалгааны дүн гарчээ. Бодит байдал дээр үүнээс ч өндөр тоо гарах магадлалтай аж.

Тухайлбал, Хятадад гэхэд л өсвөр насныхны 56.9 хувь нь цахим дээрэлхэлтийн хохирогч, 34.9 хувь нь дээрэлхэгч гэсэн судалгааны дүгнэлт гаржээ. Хятад хүүхдүүдийн цахим дээрэлхэлтэд өртдөг хамгийн  нийтлэг хэлбэр нь хэн нэгнийг чат өрөөнөөс албаар хөөх явдал гэнэ. Тайланд хүүхдүүдийн 59 хувь нь сард дор хаяж нэг удаа цахим дээрэлхэлтэд өртсөн  гэх судалгаа гарчээ.  Филиппинд 395 оролцогчтой судалгаа хийхэд  334 нь  цахим дээрэлхэлтийн хохирогч гэдгээ онцолсон байх юм.

Монгол Улсын хувьд “Хүүхдийн тусламжийн 108 утасны төв”-д цахим дарамт шахалтын талаар ирсэн дуудлагын тоо 2016 онд 85 байсан бол 2018 онд 229 болж огцом өсчээ. 2023 онд 14–18 насны өсвөр үеийнхний дунд судалгаа хийхэд 30 хувь  нь цэвэр цахим дээрэлхэлтийн хохирогч болсноо мэдүүлснээс монгол хүүхдүүдийн дунд цахим дээрэлхэлт яаж  дэлгэрснийг харчихаж болно.

Цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд  хэт гуниглах болон түгшүүрт эмгэгт өртөж,  өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж, сурлага нь эрс муудсаныг Цахим хөгжлийн яам, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр  хамтарсан судалгаанд дурьдагдсан нь анхаарал татсан асуудал болж байна.

Тэгэхээр Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны  сайд Ч.Номин нарын санаачилж боловсруулсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг батлах гарцаагүй шаардлага УИХ-ын өмнө ирчихсэн байна. Уг хуулийн төсөлд 13 хүртэлх  насныхныг фэйсбүүк гэх мэт цахим сүлжээнд орохыг бүрэн хориглох, 13-16 насныхныг цахим сүлжээнд технологийн хязгаартай оруулах зохицуулалтыг тусгаад байгаа юм. Тодруулж хэлбэл, өсвөр насныхан цахим сүлжээнд ороход насанд хүрэгчид рүү чиглэсэн онц ноцтой гэмт хэрэг, ёс бус үйлдлийг харуулсан видео  гэх мэт хар бараан, хортой агуулгатай  мэдээллүүд  харагдахгүй гэсэн үг. Европын улсууд бараг бултаараа УИХ-ын гишүүн, Цахим хөгжлийн сайд Ч.Номин нарын санаачилсан шиг ийм хуулийг баталж, хүүхдүүдээ цахим дээрэлхэлт гэх мэт нийгмийн сүлжээний хортой сөрөг нөлөөлллөөс хамгаалж байгааг энэ дашрамд зориуд тодотгон онцолъё.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ1 цаг 2 минутын өмнөОлон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ1 цаг 3 минутын өмнөХос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав1 цаг 3 минутын өмнөЭрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна1 цаг 4 минутын өмнөМонголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ1 цаг 5 минутын өмнөАН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов1 цаг 7 минутын өмнөНэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ1 цаг 8 минутын өмнөЦахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна1 цаг 8 минутын өмнөЗуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа1 цаг 9 минутын өмнөӨвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ1 цаг 10 минутын өмнө26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.