Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа


11-р сарын 2
14 цаг 58 минут

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, олон нийтийн саналыг авахаар 2026 оны 10-р сарын 26-ны өдөр D.Parliament-д байршуулжээ. 

Тэрбээр төслийг байгалийн гэрэлтэй цагийг үр ашигтай ашиглах, иргэдийн ажил, амралтын зохистой хуваарийг дэмжих, дулааны улирлын эдийн засаг, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор боловсрууллаа.

Монгол Улс зуны цагийн тооллыг өмнө хэрэглэж байсан. Архивын материалд 1983, 1985 оны шийдвэрүүдээр хэрэглэж байсан бол 2001, 2015 онд сэргээж, 2007, 2017 онд зогсоожээ. Энэхүү туршлагад тулгуурлан жил бүрийн тогтмол хуваарь, урьдчилсан бэлтгэл, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгав. 

Төсөлд, 2027 оноос эхлэн жил бүрийн 3-р сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж, 9-р сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар буцаан стандарт цагт шилжүүлнэ. Ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөнө.

Тогтоол батлагдсанаар ажлын дараах гэрэлтэй цагийг гэр бүл, хүүхэд, спорт, амралт, хувийн аж ахуйд ашиглах боломж нэмэгдэнэ. Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, соёл, амралтын үйл ажиллагааг дэмжиж, байгалийн гэрлийг түлхүү ашиглан гэрэлтүүлгийн цахилгаан хэрэглээг хэмнэх боломж бүрдүүлнэ.

Тээврийн цагийн хуваарь, мэдээллийн систем, ажлын цагийн бүртгэл, цалин хөлсний тооцоо болон эрүүл мэндийн зөвлөмжийг уялдуулах ажлыг Засгийн газарт хариуцуулна. 

Анх шилжихээс 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлж, цаашид цаг өөрчлөгдөх бүрд урьдчилан сануулна. Хэрэгжилтийн үр дүнг тогтмол үнэлж, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавина.

Ингэснээр зуны цагийн тооллыг жил бүр шинээр шийдвэрлэхгүйгээр урьдчилан тодорхой хуваарийн дагуу хэрэгжүүлж, иргэдийн өдөр тутмын амьдрал, байгууллагын төлөвлөлт, улирлын эдийн засгийн үйл ажиллагааг байгалийн гэрэлтэй цагтай илүү үр ашигтай уялдуулна гэж үзэж байна. 

Тогтоолын төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, саналаа өгөх бол ЭНД дарна уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ57 минут 30 секундын өмнөОлон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ57 минут 53 секундын өмнөХос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав58 минут 16 секундын өмнөЭрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна59 минут 40 секундын өмнөМонголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ1 цаг 1 минутын өмнөАН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов1 цаг 3 минутын өмнөНэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ1 цаг 3 минутын өмнөЦахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна1 цаг 4 минутын өмнөЗуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа1 цаг 4 минутын өмнөӨвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ1 цаг 5 минутын өмнө26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.