Япон улс газар хөдлөлт, үер зэрэг байгалийн гамшгийн үед авах арга хэмжээг сайжруулах зорилгоор Гамшгийн менежментийн үндэсний агентлаг байгуулжээ. Тус агентлаг өнөөдрөөс (2026.11.02) албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Шинэ агентлаг нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авах, гамшгийн дараа эвдэрч сүйдсэн барилга байгууламжийг сэргээн засварлах ажлыг нэгдсэн журмаар хангах юм.
Агентлагийг тус улсын ерөнхий сайд Санаэ Такаичи удирдах бөгөөд Гамшгийн асуудал хариуцсан сайд Хосоно Гоши түүнд туслан ажиллана. Мөн сайд нь гамшгийн үед яам, төрийн байгууллагуудын ажлыг уялдуулан зохицуулах үүрэгтэй аж.
Тус агентлаг 350 орчим ажилтантай байх бөгөөд энэ нь өмнө нь гамшгийн асуудал хариуцаж байсан ажилтнуудын тооноос 1.6 дахин олон юм. Японы засгийн газар 2028 оны долдугаар сар гэхэд орон нутгуудад агентлагийн салбар нэгжүүдийг байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн иргэдийг болзошгүй гамшигт бэлэн байж, гэртээ ундны ус, хүнс болон өдөр тутамд шаардлагатай зүйлсийн нөөцтэй байхыг уриалах юм байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл бичих