26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ


10-р сарын 30
15 цаг 36 минут

Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоожээ. Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд болон ар гэрийнхэн хамтран иргэн А-г эрэн хайх ажиллагааг 16 хоногийн турш зохион байгуулсан байна.

Тэрбээр аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд малаа хайхаар гэрээсээ гарсан бөгөөд тухайн өдрийн 16:50 цагт сураггүй болсон тухай дуудлага холбогдох байгууллагуудад ирсэн байдаг.

Эрэн хайх ажиллагааны явцад тухайн бүс нутагт цасан бүрхүүл ихтэй байгаагаас ажиллахад хүндрэлтэй нөхцөл үүссэн талаар ОБЕГ-аас мэдээлж байв. Улмаар ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ1 цаг 10 минутын өмнө"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"1 цаг 11 минутын өмнөGoogle-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ1 цаг 11 минутын өмнөОюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ1 цаг 11 минутын өмнөДарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ1 цаг 12 минутын өмнөН.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй1 цаг 12 минутын өмнөДэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө1 цаг 15 минутын өмнөШүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов1 цаг 15 минутын өмнөШатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно1 цаг 16 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв1 цаг 23 минутын өмнөОросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.