Тэрбээр "Бид 2026 оны улсын төсөв дээр 92 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжийн сандаа төвлөрүүлсэн. Гэтэл энэ оны сүүлийн гурван сарын ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэгдүгээрт, Л.Гантөмөрийг Тэргүүн Шадар сайд байх үед төрийн албыг оновчтой болгох үүднээс цомхотгол хийсэн. 9 хувийн цомхотголын хүрээнд 14,400 төрийн албан хаагчийг цомхотгох ёстой байсан.
Өнөөдрийн байдлаар 6000 орчим хүнийг цомхотгосон. Өөрөөр хэлбэл, тооцоолоогүй ажилгүйдлийн тэтгэмж авах хүн бий болсон.
Эдийн засгийн нөхцөл, AI зэрэг технологийн дэвшлээс шалтгаалаад зарим аж ахуйн нэгж хүнээ цомхотгож байгааг үгүйсгэхгүй. Иймээс бид 2026 оны улсын төсвийн тодотгол дээр 50 тэрбум төгрөгийг дахиж суулгасан. Он дуустал ажилгүйдлийн тэтгэмжийг гацаах асуудал байхгүй болсон. Цаашлаад ажилгүйдлийн тэтгэмжийг төрөөс өгдөг нь зөв үү, буруу юу гэж үздэг улстөрчид, эдийн засагчид байдаг. Гэхдээ төр ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийнхээ нийгмийн баталгааг доройтуулахгүй байх бодлого баримдталдаг. Энэ хүрээнд зохицуулалт хийх ёстой. 2027 оны ажилгүйдлийн тэтгэмийн 193 тэрбум төгрөг болгож өсгөлөө.
Сайны хажуугаар саар зүйл байна. Ажлаас халагдах утшаал гаргуулчихаад, давхар ажлаа хийгээд цалин авдаг. Учир нь, ажилгүйдлийн тэтгэмж бас багагүй мөнгө байдаг. Хууичн журмаар есөн сар ажиллаад тэтгэмж авах эрх үүсдэг. Авч байгаа тэтгэмж нь 76 хоногийн цалинтай тэнцүү байв.
Шинэчилсэн журмын дагуу 12 сар жил ажиллаж байж ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ. Мөн 55 хоногийн цалинтай тэтгэмж олгоно.
Манай салбарт байгаа нас барсан иргэдийн тэтгэвэр, хүүхдүүдийн тэтгэмжийн мөнгийг мэдэхгүйгээр өгсөөр байдаг зөрчлийг зогсоохоор би 2025 онд ажлын хэсэг байгуулсан. Тэрэн дотроос Казакстаныг нь шүүрч аваад мэдээлээд байх юм. 200 ч биш 182 хүний асуудал байгаа. Энэ төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгааг харуулж байгаа. Иргэний бүртгэлийн газар нас барсан хүний мэдээллийг цаг тухайд нь системээр манайд өгөх үүрэгтэй. Зарим тохиолдолд систем доголдсоноос шалтгаалан гадаад улсын иргэн болоод иргэн харьяатаас гараад явчихсан хүний мэдээллийг ирүүлэхгүй удаж байна. Өрөөндөө сууж байгаа нийгмийн даатгалын байцаагч хэн Англи, Америк, Казакстан явж байгааг мэдэхгүй шүү дээ. Энэ асуудал зөвхөн Баян-Өлгийд биш, улсын хэмжээнд үүссэн. Над руу эсвэл, аль нэг үндэстэн рүү чиглүүлэх хэрэггүй байх. Төрсөн өссөн нутагтаа гадуурхагдах муухай зүйл байдаггүй юм шүү. Сүхбаатар дүүрэгт бас ийм асуудал гарсан. Намайг шалгаж байгаа зүйл биш, Миний тушаалаар ажлын хэсэг гараад шалгаж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл бичих