Оюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ


10-р сарын 30
15 цаг 35 минут

Өчигдөр /2026.10.29/ 18:00 цагийн орчимд чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүний улмаас Оюу толгой компанийн гүний уурхайд чичирхийлэл бол 15 ажилтан нурангид дарагдан, хүнд хөнгөн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн билээ.

Тус компаниас дахин дараах мэдэгдэл гаргажээ. 

Чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтын улмаас 2 ажилтан Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч байгаа бөгөөд гэмтлийн зэрэг нь амь насанд халгүй байна. 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гараад байна.

Бид ажилтнууддаа шаардлагатай бүх төрлийн дэмжлэгийг шуурхайлан үзүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Чулуулгийн нуралт үүссэн зурвас талбайгаас бусад хэсэгт нөлөөлөл үүсээгүй болохыг урьдчилсан үзлэгээр тогтоосон.

Нөхцөл байдлын үнэлгээг үе шаттайгаар хийж, аюулгүй байдлыг ханган, гүний уурхайн үйл ажиллагааг хяналт дор эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг тухай бүр хүргэх болно гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ1 цаг 13 минутын өмнө"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"1 цаг 13 минутын өмнөGoogle-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ1 цаг 14 минутын өмнөОюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ1 цаг 14 минутын өмнөДарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ1 цаг 14 минутын өмнөН.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй1 цаг 15 минутын өмнөДэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө1 цаг 17 минутын өмнөШүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов1 цаг 18 минутын өмнөШатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно1 цаг 18 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв1 цаг 25 минутын өмнөОросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.