Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө


10-р сарын 30
15 цаг 32 минут

 Цахилгаан түгээх сүлжээ, дата төвүүд эрчимжиж, хиймэл оюуны эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Дэлхийн банк 2027 оны зэсийн ханшийн төсөөллөө нэмэгдүүлжээ. Дэлхийн банкны үзэж байгаагаар 2027 онд зэсийн ханш 13 мянган ам.долларт хүрэх аж. Үүнийг дөрөвдүгээр сарын төсөөлөлтэй харьцуулахад 18% өссөн үзүүлэлт юм.

Зэсийн ханш энэ оны III улиралд өмнөх улирлаас зургаан хувиар өссөн. Энэ өсөлт аравдугаар сард ч үргэлжилж түүхэн дээд амжилтаа тогтоож байсан билээ. Энэ өсөлтөд олборлолтын тасалдал, гол зах зээлүүдийн хооронд үүссэн үнийн зөрүү хэсэгчлэн нөлөөлж байна.

Яг одоо Лондоны металлын бирж дээр тонн тутамдаа 14.3 мянган ам.доллароор арилжаалагдаж байна. Хэдийгээр хоёр долоо хоногийн өмнөх түүхэн дээд түвшнээс 0.8% буурсан ч өсөлтийн эрчмийг харах юм бол 14 мянган ам.доллар орчимд үнийн дүн хадгалагдахаар байгаа юм.

Зах зээлийн хувьд Хятадын нийлүүлэлт хязгаартай байгаа. Гэсэн хэдий ч АНУ руу их хэмжээний металлын урсгал орж ирж байгаа нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйл болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ46 минут 23 секундын өмнө"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"46 минут 53 секундын өмнөGoogle-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ47 минут 25 секундын өмнөОюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ47 минут 48 секундын өмнөДарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ48 минут 10 секундын өмнөН.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй48 минут 33 секундын өмнөДэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө51 минут 12 секундын өмнөШүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов51 минут 31 секундын өмнөШатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно52 минут 10 секундын өмнөЭрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв58 минут 50 секундын өмнөОросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.