Малчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ


10-р сарын 21
21 цаг 24 минут

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.21/ мэдээлэл өгөв.

 

-Тэрбээр, "Холбогдох мэргэжилтнүүд Говь-Алтай аймагт ажиллаад ирсэн. Өнөөдрийн байдлаар аравдугаар сарын 16-наас хойш тус аймагт ямааны годрон өвчин нэмж бүртгэгдээгүй. Мөн 20855 ямааг устгасан байгаа. “Засгийн газраас эхлээд малчдынхаа хохирлыг барагдуулна. Дараа нь буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ” гэдэг зүйлийг хэлсэн. Ямаа, ишиг гээд наснаасаа хамаараад үнэлгээ харилцан адилгүй. Ирэх долоо хоногоос үнэлгээг хийж, малчдын хохирлыг барагдуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Буруутай этгээдийг илрүүлэх ажлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

 

-2026 оны улсын төсөв дээр хөдөө аж ахуйн салбар маш том эргэлтийн хөрөнгө бий болгож байгаа. Тодруулбал, 150 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. 100 мянган тонн улаанбуудай худалдан авах ажлыг зохион байгуулж байгаа. Үүнээс гадна 12-13 мянган тонн хүнсний ногоо бэлтгэх ажил эхлэхэд бэлэн болсон" гэлээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үхрийн махны үнэ буурав54 минут 52 секундын өмнө"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"56 минутын өмнөSpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй56 минут 52 секундын өмнөТүрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтоов58 минут 3 секундын өмнөОрон сууцны 106 төсөл иргэдийг хохироосон бол 37 нь зөвшөөрөлгүй баригдаж эхэлжээ!59 минут 14 секундын өмнөМалчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ1 цаг 1 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө1 цаг 3 минутын өмнөАНУ-ын төрийн байгууллагууд “DeepSeek”-ийн технологийг ашиглахгүй1 цаг 4 минутын өмнөЦахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав1 цаг 6 минутын өмнөУлсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ5 цаг 1 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.