Өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна


10-р сарын 19
10 цаг 59 минут

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

 

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 70.4 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа.

 

НИЙСЛЭЛД 16 МЯНГАН ТОНН ДАВС, БОДИС НӨӨЦӨЛЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 90 хувьтай байгаа бөгөөд замын цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор 10,016 тонн давс, 6,140 тонн бодис нөөцөлжээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөнөөс хэрэгжилт 70.4 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа.

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн нэмэлтээр 1,000 тонн давс, 1,500 тонн бодис худалдан авахаар тендер зарлажээ. Давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын автомашины бэлэн байдлыг хангасан байна.

 

ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖИЛ 88.6 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙН 

 

Нийслэлийн хэмжээнд хотын гол болон туслах гудамж, замын арчлалт, засварын ажил 88.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн 17 төсөл, арга хэмжээний дундаж гүйцэтгэл 96 хувьд хүрчээ. Үүнээс 13 төслийг бүрэн дуусган Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

 

Түүнчлэн найман байршилд хэрэгжүүлж буй 21.9 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил 88 хувь, төвийн зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 34 байршлын 18.2 км авто замын ажил 53 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин таван дүүрэгт хэрэгжүүлж буй 43 км явган хүний болон дугуйн замын ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

 

ЦАХИЛГААНГҮЙ 2,021 ӨРХИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

 

Нийслэлийн хэмжээнд цахилгаан хангамжгүй 2,021, хүчдэлийн уналттай 580 өрхийн асуудлыг байршлаар нь тодорхойлж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 12 хорооны 737 өрх цахилгаангүй, найман хорооны 360 өрх хүчдэлийн уналттай байгаа аж. Мөн 11, 20, 33 дугаар хорооны 1,284 өрх цахилгаангүй, 20, 33 дугаар хорооны 220 өрх хүчдэлийн уналттай байгаа талаар танилцуулжээ.

Эдгээр өрхийн цахилгаан хангамжийг сайжруулахад шаардлагатай мэдээллийг төсвийн саналд тусгуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва удирдах ажилтнуудад есөн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Үүнд:

- Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын төсөлд шаардлагатай санал, хүсэлтээ хүргүүлэх;

- Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх- Хэрэгжилт удаашралтай төсөл, арга хэмжээний шалтгааныг тодорхойлж, үр дүнг сайжруулах;

- “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;

- Халиа, тошин үүсэх эрсдэлтэй байршлыг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

- Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор хот тохижилт, нийтийн тээвэр, инженер хангамжийн байгууллагууд саналаа боловсруулах;

- Төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх;

- Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх;

- Иргэдийн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, хугацаа хэтэрсэн гомдлын шалтгааныг тодорхойлж, шийдвэрлэлтийг шуурхай болгох зэрэг багтжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо45 минут 54 секундын өмнөХиймэл оюун ухааны далд үнэ53 минут 18 секундын өмнөНөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ1 цаг 2 минутын өмнөШатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ1 цаг 4 минутын өмнөМөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ1 цаг 6 минутын өмнөИндонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана1 цаг 8 минутын өмнөФранцын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ1 цаг 20 минутын өмнөХуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна1 цаг 21 минутын өмнөХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ1 цаг 28 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ10 сар 19. 9:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.