Нөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ


10-р сарын 20
10 цаг 57 минут

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нар Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныханд чиглэл өглөө.

2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га талбай буюу тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 79.8 хувь нь түймэрт өртсөн гэх урьдчилсан мэдээлэл байна.

Нөмрөгийн дархан цаазат газар нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах онцгой ач холбогдолтой. 

Хохирлын үнэлгээг хийхдээ хиймэл дагуулын зураглал, газар дээрх хэмжилт, судалгаа, лабораторийн шинжилгээ болон холбогдох нотлох баримтад үндэслэн, хууль тогтоомжид заасан аргачлалын дагуу гүйцэтгэнэ. 

Иймд түймрийн хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүй хөрс, ус, ургамал, амьтан, ховор болон нэн ховор ургамлын амьдрах орчин, экосистемийн үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөлөл, урт хугацааны экологийн үр дагаврыг цогцоор нь судалж, үнэлэх шаардлагатай юм.

Энэ хүрээнд Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ажиллуулах мэргэжлийн баг хамтран ажиллаж, хохирлын үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой гаргахад анхаарч ажиллахыг сайд Ц.Сандаг-Очир чиглэл болголоо.

Хохирлын үнэлгээг хийхдээ хиймэл дагуулын зураглал, газар дээрх хэмжилт, судалгаа, лабораторийн шинжилгээ болон холбогдох нотлох баримтад үндэслэн, хууль тогтоомжид заасан аргачлалын дагуу гүйцэтгэнэ. 

Мөн мэргэжлийн баг орон нутгийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үнэлгээний ажлыг уялдуулан зохион байгуулах юм.

Үнэлгээний хүрээнд түймрийн улмаас учирсан экологийн болон эд хөрөнгийн хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардал, экосистемийн нөхөн сэргэх боломж, шаардлагатай хамгаалалт, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тодорхойлно. 

Үүний үндсэн дээр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг хамгаалах, байгалийн нөхөн сэргэх явцыг дэмжих, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх, цаашид түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх үндэслэл бүхий дүгнэлт гаргах юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо43 минут 50 секундын өмнөХиймэл оюун ухааны далд үнэ51 минут 14 секундын өмнөНөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ59 минут 15 секундын өмнөШатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ1 цаг 2 минутын өмнөМөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ1 цаг 4 минутын өмнөИндонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана1 цаг 6 минутын өмнөФранцын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ1 цаг 18 минутын өмнөХуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна1 цаг 19 минутын өмнөХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ1 цаг 26 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ10 сар 19. 9:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.