Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ


10-р сарын 19
9 цаг 53 минут

Монгол Улсын тусгаар тогтнол, эх орон, үндэсний бахархлаа бэлгэдэн, Төрийн дууллаа нэгэн зэрэг эгшиглүүлэх үйл ажиллагааг маргааш зохион байгуулна.

Энэ өдөр Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд иргэд цуглаж, 11:40 цагт Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэх юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургуулийнхаа орчинд нэгдсэн байдлаар Төрийн дууллаа эгшиглүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү үйл ажиллагаа нь монголчуудын эв нэгдэл, эх оронч үзэл, үндэсний бахархлыг илэрхийлэх зорилготой юм байна.

Уг үйл явдлыг нийслэл болон аймаг, орон нутгаас хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулан олон нийтэд хүргэхээр төлөвлөсөн байна. Зохион байгуулагчдаас оюутан залуус, эцэг эхчүүд, ахмад буурлууд болон нийт иргэдийг үндэсний дээл хувцсаараа гоён, төв талбайдаа хүрэлцэн ирж, Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэхийг уриаллаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо29 минут 39 секундын өмнөХиймэл оюун ухааны далд үнэ37 минут 3 секундын өмнөНөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ45 минут 4 секундын өмнөШатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ47 минут 16 секундын өмнөМөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ49 минут 43 секундын өмнөИндонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана51 минут 14 секундын өмнөФранцын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ1 цаг 4 минутын өмнөХуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна1 цаг 5 минутын өмнөХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ1 цаг 12 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ10 сар 19. 9:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.