Индонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана


10-р сарын 20
10 цаг 51 минут

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо болж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикинтэй уулзаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар эм, вакцины зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх, хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Индонез Улсын Хүнс, эмийн хяналтын агентлаг 2025 онд вакцины зохицуулалтын чиглэлээр ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад багтсан нь чухал амжилт болохыг онцолж, хоёр улсын эмийн зохицуулалт хариуцсан байгууллагуудын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санал дэвшүүлжээ.

 

Индонез Улсын Үндэсний эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг хөгжүүлсэн туршлагыг судалж, Монгол Улсад цахим эрүүл мэндийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин цахим эрүүл мэнд, эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Монголын мэргэжлийн багийг ойрын хугацаанд урьж, туршлагаа хуваалцана гэлээ. 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа албан ёсоор баталгаажууллаа.

 

Талууд санамж бичгийн хэрэгжилтийг хангахын тулд хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бүрээр тодорхой арга хэмжээ төлөвлөх, хариуцсан байгууллага, холбоо барих цэгүүдийг томилох, хэрэгжилтийг хянах механизм бүрдүүлэх, үүрэг хариуцлага болон хугацааг харилцан тохиролцох нь чухал болохыг онцлов.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо30 минут 26 секундын өмнөХиймэл оюун ухааны далд үнэ37 минут 50 секундын өмнөНөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ45 минут 51 секундын өмнөШатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ48 минут 3 секундын өмнөМөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ50 минут 30 секундын өмнөИндонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана52 минут 1 секундын өмнөФранцын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ1 цаг 5 минутын өмнөХуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна1 цаг 6 минутын өмнөХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ1 цаг 13 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ10 сар 19. 9:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.