Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ


10-р сарын 16
19 цаг 04 минут

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх гомдлыг хэлэлцэж Сэтгүүлч Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ. Тодруулбал, Тус шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Шинэбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хянан хэлэлцээд, прокурорын саналыг хангаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг Ерөнхий шүүгч хянаад яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Т.ШИНЭБАЯРЫН ЦАГДАН ХОРИОГ ЦУЦЛАХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гомдлын дагуу өнгөрсөн Бямба гаригийн /2026.10.10/ үүрээр 48 цагийн хугацаатай баривчилсан. Улмаар прокурорын саналын дагуу Даваа гаригаас эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон байдаг.

Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэж, Т.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч нар Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд өнөөдөр 16.00 цагаас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд гомдлыг хэлэлцэхээр болсон байна.

Түүнчлэн шүүх хуралд Т.Шинэбаярыг өөрийн биеэр оролцуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргажээ. Нийслэлийн Прокурорын газраас сэтгүүлч Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасны дагуу "нийтийн албан тушаалтныг заналхийлэх" гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв51 минут 5 секундын өмнөТээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна54 минут 23 секундын өмнөТ.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ57 минут 29 секундын өмнөАшигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа1 цаг 19 минутын өмнөГазрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ1 цаг 22 минутын өмнө50 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ1 цаг 26 минутын өмнөЗасгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ3 цаг 33 минутын өмнөИлон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа3 цаг 34 минутын өмнөИрэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ3 цаг 35 минутын өмнөАгаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ3 цаг 36 минутын өмнөБиотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.