Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа


10-р сарын 16
18 цаг 42 минут

13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ баталснаар эдийн засагт томоохон эерэг өөрчлөлтийг авчрах нэг том дохио болно гэж АҮЭБЯ мэдээлэв. 

 

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон нутагт очих өгөөж өсөж, хайгуул, боловсруулалт, хариуцлагын тогтолцоонд чухал шинэчлэл хийсэн, эрх зүйн орчинтой боллоо. 

 

ОРОН НУТАГТ ОЧИХ БАЯЛГИЙН ӨГӨӨЖ НЭМЭГДЭНЭ

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс (АМНАТ) орон нутагт хуваарилах хэмжээг 10% байсныг 20% хүргэж, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аймаг, сумдын хөгжлийг дэмжинэ. 

 

Геологийн суурь судалгаа, эрэл, хайгуулын ажил эрс сэргэж, тусгай зөвшөөрөл олголтыг олон төрөлтэй болгож байна. Ингэснээр газрын хэвлийн судалгааны ажилд зарцуулах зардал өсөж нөөц баялагийг нэмэгдүүлэх ажил эрчимтэй хийгдэнэ. Шинэ хөрөнгө оруулалтууд эрс нэмэгдэж, ирээдүйн эдийн засгийн өсөлтийг тэтгэх шинэ ордуудыг нээн илрүүлэх боломж нээгдлээ. 

 

Улсын хэмжээнд зогссон байгаа 47 боловсруулах үйлдвэрүүд ажиллаж эхэлнэ. Дотоодын борлуулах үйлдвэрүүд түүхий эдийн дутагдлаас гарлаа. Баяжуулалтын 123 үйлдвэрийг бүртгэлжүүлж, нэгдсэн бодлогоор дэмжих боломж бүрдлээ. Эдийн засгийн үр өгөөжгүй дагалдах ашигт малтмалд АМНАТ ногдуулахгүй байх зохицуулалтаар боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.

 

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ ШИНЭ ШАТАНД ГАРНА

Байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын хариуцлагыг өндөржүүлж, ухсан бол нөхөн сэргээдэг санхүүжилтийн баталгааг бүрдүүлээ. Хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ.

 

Хуулийн 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдлийг арилгаж, салбарын үйл ажиллагааг илүү ойлгомжтой, тогтвортой зохицуулалттай боллоо. Байгалийн баялгаа зөвхөн олборлоод шууд зарах бус, нэмүү өртөг шингээн боловсруулж, үр өгөөжийг нь орон нутаг, иргэдэд илүү хүртээх шинэ бодлого хэрэгжиж эхэлнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.