Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ


10-р сарын 16
16 цаг 28 минут

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.16/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон суурь баримт бичигт хоёр улсын Ерөнхийлөгч нар 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсныг Гадаад харилцааны сайд энэ үеэр онцлов. Мөн 2026 оны тавдугаар сард Засгийн газар уг асуудлыг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэсэн гэлээ.

Хуулийн төсөл нь нэг зүйлтэй бөгөөд гэрээг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай заалттай байхаар боловсруулсан аж. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцсэн, эдийн засаг, нийгэм, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэхүү гэрээ нь 17 зүйлтэй бөгөөд хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ51 минут 10 секундын өмнөИлон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа52 минут 10 секундын өмнөИрэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ52 минут 46 секундын өмнөАгаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ53 минут 26 секундын өмнөБиотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59Мөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ10 сар 15. 18:56“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 18:55“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ10 сар 15. 18:53Т.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй10 сар 15. 18:52"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"10 сар 15. 18:51Оюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!10 сар 15. 18:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.