Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ


10-р сарын 16
16 цаг 26 минут

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газарт хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд зориулсан “Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв”-ийг тохижуулан ашиглалтад орууллаа.

Тус мэдээллийн төвд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн орчны агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, PM2.5, PM10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийн бодит цагийн өгөгдлийг шууд хүлээн авч, мэдээлэх www.agaar.gov.mn цахим сайт, агаарын чанарын хяналт-шинжилгээний анхан шатны мэдээ, өгөгдлийг хүлээн авах MAMIS төв сервер, мөн Улаанбаатар хотын агаар, орчны фото мониторинг хийх зориулалт бүхий камер суурилуулсан.

Энэхүү төв ашиглалтад орсноор Улаанбаатар хот болон төв, орон нутгийн агаарын чанарын хяналт-шинжилгээний мэдээ, мэдээлэл, тайлан, дүгнэлтийг төрийн байгууллага, олон нийтэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн цаг агаарын урьдчилсан мэдээний нэгэн адил агаарын бохирдлын урьдчилсан прогнозыг боловсруулан гаргаж, иргэдэд хүргэснээр агаарын чанарын төлөв байдлыг урьдчилан мэдэх, өдөр тутмын үйл ажиллагаагаа төлөвлөх, эрүүл мэндээ хамгаалах зохистой арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой юм. Иргэд агаарын чанарын мэдээлэл болон урьдчилсан прогнозыг ашиглан бохирдол ихсэх төлөвтэй үеийг урьдчилан мэдэж, өөрсдийгөө болон гэр бүлээ агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс хамгаалах боломжтой.

Агаарын бохирдол нь ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг тул агаарын чанарын хяналт-шинжилгээний тасралтгүй, бодит, найдвартай хэмжилтийн мэдээлэл нь байгаль орчны зөв бодлого боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын үндэс суурь болно.

Эх сурвалж: ЦУОШГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ53 минут 7 секундын өмнөИлон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа54 минут 7 секундын өмнөИрэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ54 минут 43 секундын өмнөАгаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ55 минут 23 секундын өмнөБиотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59Мөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ10 сар 15. 18:56“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 18:55“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ10 сар 15. 18:53Т.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй10 сар 15. 18:52"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"10 сар 15. 18:51Оюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!10 сар 15. 18:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.