Ирэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ


10-р сарын 14
13 цаг 22 минут

УИХ-аар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэлснээр мэргэжлийн байнгын хороодоор төсвийг нь хэлэлцэж эхэллээ.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигийн өгсөн мэдээллээр ирэх онд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар 30 айлчлал хийхээр шаардлагатай төсвийг 2027 оны төсөвт тусгасан аж.  Гэхдээ өндөр дээд түвшний айлчлал хийхэд хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгийг төсвийн баримт бичгүүдэд нарийн тусгаагүй байгаа юм.

Ирэх оны улсын нэгдсэн төсвийн төсөлд Гадаад харилцааны сайдын багцыг 7.4 тэрбум төгрөгөөр хязгаарлахаар тусгасан бол Дипломат төлөөлөгчийн газруудад хийх засварт 5.9 тэрбум төгрөг зарцуулахаар заажээ.

Энэ хүрээнд Астана, Анкара, Софи, Прага, Ром, Берлин дэх Дипломат төлөөлөгчийн газруудын барилга байгууламжид шаардлагатай их засварыг хийж, ашиглалтын нөхцөл, инженерийн шугам сүлжээ, аюулгүй байдал, ажлын орчныг сайжруулна. Мөн Дели, Москва, Астана, Кызыл, Сидней, Франкфурт дахь Дипломат төлөөлөгчийн газруудыг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж, гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааны найдвартай байдал, аюулгүй байдал, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж сайжруулахаар төлөвлөжээ.

Мөн 2027 онд гадаад улс орнуудтай хөгжүүлж буй харилцааны түвшин, худалдаа эдийн засгийн эргэлт, хөрөнгө оруулалт, иргэдийн тоо, харилцан зорчиж буй иргэд зэрэг чухал ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагыг харгалзан хоёр улсад шинээр Дипломат төлөөлөгчийн газрыг нээхээр төлөвлөж холбогдох зардлыг тусгасан юм байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн П.Батчимэгийн мэдээллээр 2027 оны төсвийн төсөлд гадаад томилолт, зочдын зардал 20-30 хувиар нэмэгдсэн. Шадар сайд Т.Доржхандын гадаад томилолт л гэхэд 387.8 сая төгрөгөөр нэмэгджээ.

УИХ-аар өнгөрсөн жил 2026 оны төсөв хэлэлцэх үед гадаад томилолтын зардалд 34.3 тэрбум төгрөг тусгаж байжээ.

Жил бүр гадаад томилолтын зардал өсч байгаа талаар УИХ дээр төсөв хэлэлцэх бүрт хөндөгддөг. Гэвч үнийн өсөлт дагаж зардал өсдөг үү, өөр шалтгаанаар нэмэгддэг үү гэдэг тодорхойгүй явж ирсэн. Үүнд, Үндэсний аудитын газар ч аудит хийж, үр дүнг нь нягталж байсан удаагүй юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө1 цаг 6 минутын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД1 цаг 6 минутын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”1 цаг 7 минутын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ1 цаг 9 минутын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ1 цаг 9 минутын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна1 цаг 13 минутын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай1 цаг 14 минутын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ1 цаг 15 минутын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа1 цаг 18 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна1 цаг 19 минутын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.